Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтын хэвлэлийн хурлаа зарлав

П.Зоригт, IKON.MN
2025 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Гадаад Харилцааны Яамны “Номин” танхимд

08:30 цагт Монгол Улс Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ыг 2025-2027 онд Бүгд Найрамдах Доминикан Улстай хамтран даргалж байна. Энэ хүрээнд ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалтыг зохион байгуулна. 

Тус арга хэмжээнд ФЕАЛАК-ын гишүүн 35 улс болон олон улсын байгууллагын 120 гаруй зочид оролцоно. 

Монгол Банкны Г байранд

09:00-12:00 цагт Халаалт дулааны улирал эхлэхээс урьтаж нарны эрчим хүчний хамгийн сүүлийн үеийн буюу долдугаар үеийн технологийн бүтээгдэхүүнийг Монголд албан ёсоор нэвтрүүлж, ногоон зээлийн нэг оронтой тоо бүхий зээлийн шугамыг нээх ёслолын ажиллагаа болно. 

Төв цэнгэлдэх хүрээлэнд

13:00 цагт Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтын хэвлэлийн хурлаа зохион байгуулна.