Уншиж байна ...
Зураг
Зураг

Тайрис Халибюртон 2025-2026 оны улиралд тоглохгүй байх магадлалтай

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Лиг (NBA)-гийн аваргын цомын төлөөх цувралд Дорнод бүсээс шалгарсан "Индиана Пэйсерз" багийн лидер Тайрес Халибюртон цувралын долоо дахь тоглолтод шөрмөс нь тасарсны улмаас талбайг чөлөөлсөн билээ.

Тодруулбал тоглолтын эхний үеийн долоо дахь минутад хүнд гэмтсэнээр эмнэлгийн тусламж авахад хүрсэн юм.

Түүний эзгүйд баг нь "Оклахома Сити Тандер"-т 91:103-аар дийлдсэнээр түүхэндээ анх удаа аваргын цом өргөх мөрөөдөл нь хойшлогдсон.

Тэгвэл өдгөө 25 настай залуу эрийг Даваа гарагт хагалгаанд амжилттай орсныг багийн зүгээс мэдээлэв. Тайресийн бэртэл бүрэн эдгэрэхэд 8-аас 10 сарын хугацаа шаардлагатай аж.

Энэ жилийн хасагдах шатанд шөрмөс нь тасарсан гурав дахь тоглогч бол Халибюртон. Индианагийн залуу одоос гадна "Бостон Селтикс"-ийн лидер Жэйсон Тэйтум, "Милоуки Бакс"-ын Дамиан Лиллард нар ийм бэртэл авсан юм.

Т.Халибюртоны бэртэл 2019 оны шигшээ цувралд тоглож байхдаа гэмтсэн Кевин Дюрантынхтай төстэй. Энэ гэмтлээс болоод Кевин 2019-2020 оны улирлыг бүтэн өнжсөн удаатай.

Тайрес цувралын тав дахь тоглолтод булчингаа гэмтээсний улмаас зургаа болон долоо дахь тоглолтод оролцох нь эргэлзээтэй байв.

 

Эх сурвалж: BBC