Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа.
Хуралдаанаар
Гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга С.Бямбацогт "Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг хэлэлцэн өнөөдөр УИХ-д өргөн мэдүүллээ. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлж, данхар бүтцийг дарга нараасаа эхлэн цомхотгож, төрийн албыг цомхон, бүтээмжтэй байлгахад анхаарна. Технологийн дэвшлийг ашиглан бүтээмж өндөр, цомхон ажиллах боломжтой учраас Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг дагалдуулж төсвийг үр ашигтай зарцуулах, төрийн албыг чадварлаг болгох асуудлыг хэлэлцэн шийдэв.
Өмнөх Засгийн газар 22 сайдтай байсан бол одоогийн Засгийн газар 19 сайдтай ажиллана. Мөн Үндэсний хороодоос 30 орчмыг татан буулгах буюу үндсэндээ 50 хувь бууруулж байгаа. Яамдын бүтцийг цомхон, оновчтой байлгахын тулд орон тоог цөөлнө.
Яам, агентлагийн газар, хэлтсийн дарга нар хүнд сурталтай, гарын үсэг үнэлдэг, шан харамж авах, авлига гэх мэтээр иргэдийг чирэгдүүлэх асуудал бий тул мэргэшсэн, хариуцлагатай болгохоор бүтцийг цөөлнө. Нийт 16 яаманд 1,900 гаруй байгааг 20 орчим хувиар бууруулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчит компаниуд, яамдын харьяа агентлаг зэргээр шат шатандаа өөрчлөлт хийгдэнэ" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!