Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Батшугар ҮСХ-ны зөвлөлд орлоо

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 16
iKon.MN
УИХ-ын чуулган /2014.01.16/

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ.

ҮСХ-д албан ёсны статистикийн үйл ажиллагаа явуулахад туслах, арга зүйн нэгдмэл байдлыг хангах асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй Зөвлөл ажилладаг.

Зөвлөлийн зарим гишүүдийн албан ажлын чиг үүрэг нь өөрчлөгдсөн, статистикийн мэдээ, мэдээллийн чанар, бодитой, шуурхай, нэгдмэл байдлыг хангах үүднээс зарим байгууллагын төлөөллийг өөрчлөх шаардлагатай болжээ.

С.Мэндсайхан мэдээллийн бодит байдалд эргэлзэх зүйлгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэв.

Статистикийн хуульд: Зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн дарга нь Үндэсний статистикийн хорооны дарга байхаар, түүнчлэн Зөвлөлийн 3 гишүүнийг УИХ-ын холбогдох байнгын хороо, 3 гишүүнийг Засгийн газар санал болгож УИХ томилохоор заасан байдаг.

Ингээд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Үндэсний статистикийн хорооны Зөвлөлийн бүрэлдэхүүнд:

  1. Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар
  2. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Оюунчимэг
  3. Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж.Батсайхан нарыг

Засгийн газраас:

  1. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт
  2. Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар
  3. Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Э.Цогтгэрэл нарыг санал болгосныг гишүүд дэмжиж, тогтоолын төслийг баталсанд тооцохоор боллоо.

Үндэсний статистикийн хорооны Зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон дээрх эрхмүүд үндсэн ажлаа хийхийн зэрэгцээ зөвлөлийн гишүүний үүргийг давхар гүйцэтгэх юм.

Харин энэ үеэр УИХ-ын гишүүдээс Статистикийн мэдээлэл, бодит байдал хоёр зөрүүтэй байгаа талаарх асуултад Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан: Тус хороо олон улсын аргачлалын дагуу мэдээллээ боловсруулдаг, мэдээллийн бодит байдалд эргэлзэх зүйлгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэв.