Их Британийн цагдаа Америкийн дуучин Крис Брауныг баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Аялан тоглолтын бэлтгэлээр Их Британид хүрэлцэн ирсэн Америкийн R&B дуучин Крис Брауныг хоёр жилийн өмнө үйлдсэн хэрэгтэй нь холбогдуулан баривчилснаа Лондон хотын цагдаагийн газар мэдээлжээ.

2023 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Лондон хотын нэг шөнийн клубт гарсан зодоонд Браун холбоотой юм байна. Энэ үеэр түүнийг бусдын биед санаатай гэмтэл учруулсан гэж үзэж байгаа гэнэ.

36 настай одыг Пүрэв гарагийн өглөө эрт Манчестер хотын нэг зочид буудлаас баривчилжээ.

Тэрбээр өнөөдөр буюу Баасан гарагт болох шүүх хуралд оролцох юм байна.

Крис Браун ирэх зургаа, долдугаар саруудад Их Британи даяар хэд хэдэн тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг