Шинжээчийн дүгнэснээс дөрөв дахин бага дүнгээр гэрээ байгуулснаа ССАЖЗЯ мэдэгджээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам (ССАЖЗЯ)-аас аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор "Go Mongolia" хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Английн Премьер лигийн "Фүлхэм" багтай гэрээ байгуулснаа өнгөрсөн оны зургаадугаар сард зарлаж байв. 

Тэгвэл сүүлийн үед цахим орчинд "Улсын төсвийн $10 саяар Английн Премьер лигийн багийн тамирчдын өмсгөл дээр "Go Mongolia" гэж бичүүлсэн" гэх утгатай мэдээлэл тархсан юм.

Уг асуудлаар ССАЖЗЯ-наас мэдэгдэл гаргажээ. Ингэхдээ дээрх мэдээллийг ор үндэслэлгүй гэж үгүйсгээд "Уг арга хэмжээнд яамнаас $500 мянгыг зарцуулсан бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй "10 сая ам долларын гэрээ" гэдэг нь илт худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдье" гэв. 
зураг
 
Тэгвэл "Corporate Alliances Business Development"-ийн менежер Салем Бадугаишийн бичсэнээр 2024 - 2025 оны улиралд нэг жилийн хугацаатай үргэлжлэх уг гэрээний нийт дүн 1.5 сая фунт буюу ойролцоогоор $2 сая аж. 

Ивээн тэтгэгч талаас 

  • Монгол Улсыг аялал жуулчлалын өвөрмөц газар,
  • Премьер лигийн үзэгчдэд Монголын талаар ойлголт өгөх,
  • Монголын өв соёл, байгалийн үзэсгэлэн, орчин үеийн өнгө төрхийг онцлох,
  • 2027 он гэхэд Монголд ирэх жуулчдын тоог 650 мянгаас 1 саяд хүргэх зорилгыг дэмжих 

Энэ хүрээнд

  • "Go Mongolia" гэсэн бичиг бүхий логог "Фүлхэм ФС" багийн лигийн тоглолтын үеэрх бэлтгэлийн хувцсанд харуулах,
  • Улаанбаатар хотод Марк Шварцер тэргүүтэй мэргэжилтнүүд оролцсон уулзалт зохион байгуулах (Уг ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 9-нд зохион байгуулсан)
  • Монголын өсвөрийн 11 тоглогчийг Лондон дахь багийн академийн бэлтгэлд хамруулсан,
  • "Discover Mongolia" цуврал контентыг клубийн сошиал сувгаар дэмжих ажил зохион байгуулжээ.

Үр дүнд нь   

  • 2024 оны гуравдугаар улирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад Их Британи болон Европын орноос аяллын виз мэдүүлсэн иргэдийн тоо 9.4 хувиар өссөн байна.
  • Дээрх хугацаанд ойролцоогоор 77,400 жуулчин Монголыг зорьжээ.
  • Google хайлтын систем дээр "Visit Mongolia" гэсэн утгатай хайлт 38 хувиар өсжээ.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
57
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ХАХА
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.187.44] 2025/5/20
2 сая доллараар аялал жуулчлалын гол чиглэлүүдэд хичнээн боловсон жорлон байгуулах вэ?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.90] 2025/5/16
Олимпын аваргууд зөвхөн Н.Энхбаярын үед л гарч ирсэн.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.188] 2025/5/16
Fulham facebook deer say dagagchidtai, Manchester United 75 say dagagachidtai.
0 | 0 Хариулах
123 [202.131.238.26] 2025/5/16
Тоглолтын өмсгөл дээр биш, зүгээр л бие халаалтын хувцас дээр нь лого тавьсан, тэрийг үзэгчид бараг анзаарахгүй. Тэгээд ч Fulham бол том, алдартай баг биш. Chelsea, ManU, ManCity, Liverpool, Arsenal, Tottenham байсан бол бас яахав
1 | 0 Хариулах
3 [66.181.187.105] 2025/5/16
Тэнэглэл , татварын мөнгөөр гадны багыг ивээн тэтгэхээ боль. Энэ мөнгө маркетинг сурталчилгааны зориулалтаар зарцуулах мөнгө биш, бидний амьдрах орчин , эрүүл мэнд , үх хүүхдийнхээ боловсролд зориулж зарцуул гэж та нарт өгч байгаа татвар …
6 | 0 Хариулах
Зочин [66.181.183.157] 2025/5/16
Пример лигийн багийн өмсгөл дээр бичүүлнэ гэдэг бол маш том реклам Магадгүй хамгийн олон хүн үздэг реклам Юу ч бсн үгүйсгэж харлуулах донтой сэтгэцийн өөрчлөлттэй нөхдүүд бна бна
3 | 4 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/16
Соёлын яам гэж байгуулаад түүгээрээ халхавч хийж өөрсөддөө зориулсан кино контент тархи угаалт гаарч хүн доромжлох харлуулахад ашиглагдаж байдаг юм уу даа
6 | 0 Хариулах
Зочин [73.35.130.243] 2025/5/16
Ene Soyoliin Yamiig buulgaasai!
3 | 0 Хариулах
Galch [202.126.91.69] 2025/5/16
Ene mungu tatvar tulugchdiin mungu ta bolon minii turduu ugsun mungu iimerhuu yadsan advirtisement bolj bn
5 | 0 Хариулах
Зочин [66.181.178.79] 2025/5/16
naad mongooroo bolowson aylal juulchlaliin gazar zam daguu bolowson noil bariach ! Yamnii orkuudaa
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.90] 2025/5/16
Бас Хорооныхоо даргыг сайн шалга иргэдээ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.194] 2025/5/15
2 сая доллар гэдэг бол 7 тэр бум төгрөг. Энэ мөнгөөр олон улсад тэмцээн уралдаанд явж байгаа хэчнээн залуусыг ивээн тэтгэж болох байсан болдоо.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.161.198] 2025/5/15
Hairan mungu
5 | 0 Хариулах
Зочин [103.168.34.15] 2025/5/15
бэлтгэлийн үеийн хувцас гэшшш хаха
7 | 0 Хариулах
Зочин [103.212.119.188] 2025/5/15
Marketing borluulaltiin talaar yum meddeg bolchood shuumjileech.
1 | 12 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/15
Тэрэлж Хотел руу гаа төсвийн мөнгө хулгайлсан хэвээрээ юу халтар аа
13 | 0 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/15
Araa daagaarai muu gichii min
13 | 2 Хариулах
Зочин [103.10.20.218] 2025/5/15
Улсын мөнгөөр туйлж байна аа
18 | 1 Хариулах
Зочин [202.126.88.130] 2025/5/15
ӨМНӨД СУДАН ГЭЭД 2012 ОНД ШИНЭЭР УЛС БОЛСОН ГУЙЛГЫН ТУЛАМ ОРОН БАЙГАА НИЙСЛЭЛ НЬ ЗАСМАЛ ЗАМ ЧГҮЙ ЗА ТЭР НОЙЛ МОЙЛ БАЙХГҮЙЭЭ НАВСАРХАЙ АМБААРНЫХАА ХАЖУУД Л ХУСЧИХНА. ТЭДНАР УЛСААСАА МӨНГӨ ГАРГААД АНГЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН БАГИЙН ЦЭЭЖИНДЭЭР GO SOUTH SUDAN ГЭЖ БИЧЭЭД ДЭЛХИЙН ХҮМҮҮС ТЭР УЛНЫ ГАЗАР ЛУУ ЖУУЛЧЛАХ УУ??? ЯГ ТЭРЭНТЭЙ АДИЛХАН ЗҮҮН АЗИЙН ХАМГИЙН ЯДУУ ДЭД БҮТЭЦ ГЭЖ АЦ БОЛЧИХСОН МОДОН ЖОРЛОНТОЙ МОНГОЛРУУ ТЭР ӨМСГӨЛИЙГ ХАРААД ИРЛЭЭ ЮУ СДА ХАХАХА
15 | 1 Хариулах
Зочин [108.147.32.30] 2025/5/15
Ирсэн гээд статистик тавичихсан байгаа юм биш үү?! Иймэрхүү маркетинг тодорхой хэмжээнд хийж байж л үр дүн гаргана шүү дээ.
2 | 7 Хариулах
Зочин [139.5.218.124] 2025/5/16
Тэр жуулчид нь ирээд, хөдөө нүхэн жорлонд ороод л аа псдаа хэрэггүй ирж, ямар заваан псдакууд вэ! Гээд л харааж өгөх байхдаа?
0 | 0 Хариулах
Хүмүүн [66.181.182.127] 2025/5/15
Зүгээр л жүдо , чөлөөт , бокс гээд тамирчиддаа наад доллараар санхүү болгож өгөө ч тэд тултал эх орноо сурталчлах байх шүү . Хүний нохой идэхээр өөрийн нохой идээ гэж . Хайран хагас сая доллар салхинд хийсгэв .
13 | 1 Хариулах
zochin [202.131.231.164] 2025/5/15
gsn ch nuhen jorlontoi
8 | 0 Хариулах
Зочин [202.9.46.5] 2025/5/15
Модон жорлонгүй, ядууралгүй, амьдрахад таатай, дэд бүтэц сайн хөгжсөн, жижиг дунд бизнес цэцэглэсэн, нэг үгээр хэлэхэд хүмүүс нь аз жаргалтай улс болсон цагт л аялал жуулчлал хөгжинө. Тэрнээс биш ийм ядуу улс байж баян улсын баян лигийн нэг багт баахан мөнгө аваачиж өгөөд нэмэргүй.
17 | 0 Хариулах