• 6 сарын 9, Даваа

Илон Маскийн Starlink-тэй өрсөлдөх Амазоны хиймэл дагуулуудын эхний хэсэг сансарт хөөрлөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Тэрбумтан Жэф Безосын санаачилсан Амазоны Kuiper өндөр хурдны интернэт холболтын үйлчилгээний эхний 27 хиймэл дагуул Даваа гарагт Флоридагаас сансарт хөөрчээ.

Энэ нь Америкийн өөр нэг тэрбумтан Илон Маскийн нэвтрүүлээд байгаа Starlink үйлчилгээний өрсөлдөгч юм.

Амазон компани цаашдаа нийт 3,236 хиймэл дагуулыг дэлхийн бөмбөрцгийн нам өндрийн тойрог замд байрлуулах зорилготой байгаа.

2019 онд зарласан энэ төсөлдөө Безос $10 тэрбумыг төлөвлөжээ.

Kuiper төслийн хиймэл дагуулуудыг Boeing, Lockheed Martin компаниудын хамтарсан компани United Launch Alliance компанийн Atlas V пуужин Флоридагийн Канавералын хошуунаас тээвэрлэн хөөрсөн юм.

Энэ хөөргөлт дөрөвдүгээр сарын 9-нд анх төлөвлөгдсөн байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан хойшлоод байжээ.

АНУ-ын Харилцаа Холбооны Хорооноос олгосон зөвшөөрлийн дагуу Амазон компани 2026 оны дундаас өмнө нийт хиймэл дагуулуудынхаа талыг хөөргөх ёстой. Гэвч хэрэгжилт удааширсан тул зөвшөөрлийн хугацаагаа сунгах хүсэлт гаргаж магадгүйг мэргэжилтнүүд хэлж байна.

Хэдэн өдрийн дотор Амазон компани хөөргөсөн бүх хиймэл дагуулуудтайгаа холбоо тогтоох ёстой. Хэрвээ амжилттай болбол энэ оны сүүлээр эхний хэрэглэгчдээ холбож эхлэх юм байна.

Илон Маскийн SpaceX компани 2019 оноос хойш Starlink үйлчилгээний 8,000 гаруй хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулаад байгаа.

Даваа гарагт тус компани зөвхөн Starlink үйлчилгээний хиймэл дагуулуудыг тээвэрлэхэд зориулж 250 дахь удаагаа пуужин хөөргөсөн юм.

Одоо Starlink нь дэлхийн 125 оронд нэвтэрч, таван сая гаруй хэрэглэгчтэй болоод байна.

Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безос энэ оны нэгдүгээр сард хэвлэлд ярихдаа хиймэл дагуулын интернэтийн зах зээл “хангалттай их” тул Starlink-тэй өрсөлдөх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Амазон 2023 онд Kuiper төслийнхөө хэрэглэгчийн хүлээн авагч төхөөрөмжүүдийг анх удаа нийтэд үзүүлж байв.

Тэдгээрийн том нь пянзны хэмжээний антеннтай байсан бол жижиг нь Амазоны электрон ном Kindle-ын хэмжээтэй байсан юм.

Тус компани нэг бүр нь $400 хүрэхгүй үнэтэй ийм төхөөрөмжүүдийг хэдэн арван саяыг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
садө [118.140.74.34] 2025/5/27
Оюун Эрдэнэ Путинлинкийг Харвардаас нисгэнэ гэсэн.
0 | 0 Хариулах
садө [118.140.74.34] 2025/5/27
Манай мундаг орос ах нар Путинлинк энэнээс ч мундаг за юу.
0 | 0 Хариулах
өвгөн [192.82.65.103] 2025/5/20
Агуу Америк ч аргагүй агуу юмаа, дэлхийн технологийн хөгжлийг манлайлах юмаа. spacex нь 8000 хиймэл дагуултай айн.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/5/1
Ахиад л бүтэлгүйтнэ дээ . АНУгийн хөлөгнүүд бүгд дэлбэрч шатдаг юм. Дэлхийн агаар мандал бохирдуулаад муусайн сэгнүүд.
1 | 3 Хариулах
Путин [122.201.31.82] 2025/5/1
Аан тийм үү арай гэж нэг гол зогоож горьдлого төрүүлэх халуун дулаан сэтгэгдэл чамаасаа сонсох юм. Худлаа шааж горьдоовоо маанагхан минь
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/5/1
Хаха хөөрөнгүүтээ дэлбэрээд л шатаад л бгаа доо. Шатаад бгаарай .
1 | 2 Хариулах
Зочин [107.189.10.175] 2025/4/30
Америк мандтугай.
4 | 2 Хариулах
Зочин [66.181.190.224] 2025/4/30
дандаа илон максыг дуурайдаг гар уу
0 | 4 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/4/30
Хүн төрөлхтөний амьдарлын хэв маягыг Мааскын өөрчлөх үйлсэд гаргууд зүтгэж бхад дэргэд Безос бол тэрийг нь харж алмайрч зогсоо хүүхэд хэмжээний л нөхөр бөлгөө
0 | 6 Хариулах
Путин [122.201.31.82] 2025/5/1
Яг үнэн шүү чи бид 2 бол тэр хүүхдийн гутлын улавчны шивэрэнд амьдардаг бактер юм
1 | 0 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/4/30
8000 ширхэг Старлинк хиймэл дагуул ажиллаж бхад 27 ханг хөөргөснөө өрсөлдөнө гээш дахаха
0 | 8 Хариулах
Зочин [66.181.180.37] 2025/4/30
3,236 болно гэж байна Чойрын мангуу минь
5 | 0 Хариулах
Путин [122.201.31.82] 2025/5/1
Мангуу ч гэсэн маньдаа хаваасаг юм. Бөгс долооход мангуу нь зүгээршд
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.196] 2025/4/30
Ил онгоо мас куран Од линк гэсэн үг юмуу илон маск старлинк
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.88] 2025/4/30
ДЭЛХИЙН ТОЙРОГ ЗАМ САНСАРЫН ХОГИЙН ЦЭГ БОЛЖЭЭ!
3 | 7 Хариулах
Путин [122.201.31.82] 2025/5/1
Тиймээ чи бол миний хамрын нусанд наалдсан хог ч гэлээ хөөрхөн шүү
1 | 0 Хариулах
Зочин [5.79.77.237] 2025/4/30
Хүмүүс өөрсдийн мөнгөөр ингээд хөөргөж байхад манай нэг гишүүн иргэдийн татварын мөнгийг ингэж үрж идэх гэж үзсэн.
10 | 0 Хариулах
Зочин [66.181.178.196] 2025/4/30
Энэ мөнгө чинь бүх гар утас хэргэлдэг хүмүүсийн мөнгө Дэлхийн мөнгө шд тэнэгээ Гэгээрээч атгаг мал аа атгаг атга тархитай бодол сэтгэхүй багатай гэсэн үг соёлтой доромж.😅🤣😂
0 | 7 Хариулах
Зочин [172.59.188.238] 2025/4/30
Vher
4 | 0 Хариулах