Уншиж байна ...

Олон улсын мастер Б.Мөнгөнтуул ОХУ-ын Полина Шуваловатай тэнцлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Энэтхэгийн Пуна хотод үргэлжилж буй шатрын гранпри тэмцээний найм дахь өрөгт олон улсын мастер Б.Мөнгөнтуул ОХУ-ын олон улсын мастер Полина Шуваловатай эвийн гэрээ байгууллаа.

Манай шатарчин эхний гурван өргийн дараа хоёр хожилтой байсан ч сүүлийн дөрвөн өрөг дараалан хожигдсон юм. 

Харин энэ удаад тэнцсэнээр 2.5 оноогоор хүснэгтэд Гүржийн Салом Мелиа, орос гаралтай польш шатарчин Алина Кашлинская нартай ижил оноотой X байрт явна.

Тэмцээний сүүлийн өрөгт манай тамирчин Энэтхэгийн их мастер Харика Дронавалитай ухаанаа уралдуулна. Тэрбээр найман өргийн дараа 4.0 оноогоор V бичигдэж байна.

Эхний зургаан өргийн дараа тэмцээнийг хожигдолгүй тэргүүлж байсан БНХАУ-ын их мастер Жу Циньэр долоо дахь өрөгт Энэтхэгийн их мастер Хампи Конеруд дийлдсэн юм.

Улмаар найм дахь өрөгт хятад бүсгүй өрсөлдөгчөө хожсон бол Х.Конеру А.Кашлинскаятай оноо хуваасан аж.

зураг