Спортод дуртай хэрэглэгчдээ зориулан Юнивишн гадаад болон дотоодын спортын тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос авах боломжтой Спорт апп-тай болжээ. Тус IPTV аппликейшнийг ашигласнаар хэрэглэгч та:
1. Premier League-н тоглолтуудыг үзэх
Английн Premier League-н 2024-2025 оны улирлын бүх тоглолтыг нэг дороос үзэх бөгөөд үзэж амжаагүй тоглолтынхоо тойм бичлэгийг ухрааж үзэх боломжтой юм.
2. 4K шууд дамжуулалт
Юнивишнийн “Спорт апп”-аар тэмцээний гал гарсан тоглолтуудыг талбай дээр байгаа мэт 4K нягтаршилтайгаар үзэж, дуртай спортоо илүү тодоор, англи монгол тайлбартайгаар үзэх боломжтой болсон байна.
4K дамжуулалт идэвхжүүлэхийн өмнө та “Спорт апп”-аараа зурагтаа 4K дүрсний нягтаршил дэмжих эсэхийг туршаад, 6’900₮-өөр идэвхжүүлээрэй.
3. Чухал тоглолтуудыг хэзээ ч алдахгүй
“Спорт апп” нь үзэхээр төлөвлөж буй тоглолтууддаа сануулга тавих, тойм бичлэг үзэх, онооны харьцаа харах зэрэг таныг мэдээллээс хоцроохгүй байх бүх боломжийг бүрдүүлжээ.
4. Тэмцээний бүх мэдээллийг нэг дороос
Улирлын турш жагсаалтыг тэргүүлж буй шилдэг мэргэн буучид, тоглогчдын мэдээлэл, тэмцээний хуваарь, хүснэгт зэрэг дэлгэрэнгүй мэдээллүүдтэй нэг дороос танилцах боломжтой.
5. Дуртай спортууд тань тун удахгүй
Юнивишнийн “Спорт апп”-д тун удахгүй гадаад болон дотоодын хөлбөмбөг, сагсан бөмбөг нэмэгдэж, дуртай лиг, баг, тамирчдаа хамгийн өндөр чанартайгаар үзэх боломжтой болох юм. Тоглолтын хором, мөч бүрийг алдалгүй дэргэд нь байгаа мэт 4K нягтаршилтайгаар Юнивишнийн “Спорт апп”-аар хүлээн авч үзээрэй.