Х.Тэмүүжин: АТГ-ыг үсний машин шиг ашигласан. Авлига ургадаг хөрс, толгойг өөрчлөх бус ургасан хөрс дээр нь машиндаад байгаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар З.Дашдавааг Авлигатай тэмцэх газрын дарга улируулан томиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Засгийн газар авлигатай тэмцэх ажиллагааны талаар шүүмж хэлэв.

Тэрбээр "Олон нийтийн дунд 2024 оны сонгуулийн дараа томоохон өөрчлөлт гарна гэсэн хүлээлттэй байсан. Үүний нэг нь тодорхой албан тушаалтнууд дээр хөдөлгөөн гарна гэсэн хүлээлттэй байлаа. Ерөнхий сайдын зүгээс Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг үргэлжлүүлэн ажиллуулахаар оруулж ирлээ. 

Мэдээж хэрэг хөшигний ард тодорхой эрх мэдэл хуваарилалт, албан тушаалтнуудын статус-кво эвдэгдэх вий гэсэн сонголт руу орж ирж байгааг үгүйсгэхгүй. Авлигатай тэмцэнэ гэдэг ганц энэ байгууллагын ажил биш. 

2024 оны сонгуулиар системийн авлига Монгол Улсад гаарсан тухай Ерөнхий сайд нэг бус удаа хэлсэн. Үнэхээр тогтолцооны авлига манай улсад байгаа бол Авлигатай тэмцэх газрыг үсний машин шиг ашиглах нь зохимжгүй.

Өнгөрсөн хугацаанд яг л үсний машин шиг ашигласан. Авлига ургадаг хөрс, толгойг өөрчлөх бус ургасан хөрс дээр нь машиндаад суугаад байгаа. Албан тушаалтнууд ээлж дараагаар шорон руу ачигдаад, Авлигатай тэмцэх газрын ажлын үзүүлэлтийн нэг болж харагдаад УИХ-ын гишүүд магтан дуулж байх шиг байна. 

Хэн ч очсон хулгай хийж, авлига авч чаддаг тогтолцоог өөрчлөхгүйгээр ямар ч сайн дарга энэ байгууллагыг төсөв мөнгөөр тордоод нэмэргүй. Тогтолцооны авлигатай тэмцэхийг бодож байгаа бол зоригтой том өөрчлөлт хийх хэрэгтэй. 

Авлигаас ангижрах хоёрхон арга бий. Нэгдүгээрт төвлөрсөн эрх мэдлийг задлах шаардлагатай. Засгийн газар дотор, байгууллагын даргад овоорч, хувьчлагдаад авчихсан эрх мэдлийг задалж, оновчлох ёстой. Энэ ажлаа Засгийн газраа хийхгүй байна. Хоёрдугаарт эрх мэдлийг задалж байгаа бол харилцан хяналтад оруулах ёстой. Харилцан хяналтад оруулах тогтолцоо ажиллахгүй байна.

Парламент тогтолцооны авлигатай зоригтой тэмцэнэ гэж байгаа бол импийчмент хийдэг эрх мэдлээ авах ёстой. Албан тушаалтнуудын статус-квогоор томилогдож болно. Асуудал үүсвэл парламент томилсон хүнээ огцруулдаг, хариуцлага тооцдог эрх мэдэлтэй болох ёстой. УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг хүмүүс огт хариуцдаггүй юм шиг хариуцлагагүй ажиллаж байна. 

Эрх мэдлийнхээ механизмыг эхлүүлье. Эс бөгөөд сонгогдсон авторитаризм Монголд ажиллаад эхэллээ. Сонгуулийн үр дүнгээр юу ч өөрчлөгддөггүй. Ядаж 126 гишүүнтэй УИХ энэ өөрчлөлтийг хийж эхэлье. Дараа нь эрх мэдлүүдийг оновчилмоор байна" гэв.

шууд үзэх:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.218.64] Өчигдөр 0 цаг 16 минут
Монгол хүн хэзээ ийм байлаа....бүр цаанаас удирддаг....удирдуулдаг цөөн хүн эндээ бн гэж бодох юм... хутган үймүүлэгч эндээ бг даа
0 | 0 Хариулах
Зочин [178.174.229.45] 2025/4/5
OYUERDENE CHIN UURUU AVILGACHIN NAMIIN DARGA AVILGACHID BUGD ARDIIN NAMIIN GISHUUN BDAG ODOO TEHEER YAHUU SAIHAN YARIAD HUMUUSIIG HUURAAD AJIL HIISEN TSARAI GARGAAD 1 ASUUDLIIG NUGUU ASUUDLAAR DARAAD L YAVAAD BNA SHUU DEE KKK
0 | 0 Хариулах
Иргэн [103.57.92.108] 2025/4/5
Ер нь авилга хулгай луйвараар одоогийн засгийн газарын сайд нар ч гарч ирсэн шүү!!! Энэ МАН-АН-Н мафиуудын тогтолцоогоо засах шаардлагатай!!!
0 | 0 Хариулах
💩 [202.126.88.199] 2025/4/4
Ene chini uuruu mus tatdag bsn gd bgaa bizdee,tgd hutga tsugluuldag ,haashaa yazinbhulgaich be,tgd huuli tsaaz yariad yavaad bhiin?,yamar shijgiin uls be ene?
0 | 0 Хариулах
Ммм [103.57.93.223] 2025/4/4
Үсний машин бус сэлэм шиг ажиллах АТГ хэрэгтэй байна.
0 | 0 Хариулах
Zochin [103.212.117.199] 2025/4/4
Тэмүүжин өөрөө бага насны охидыг машиндаад л байсан.Тэгвэл өөрөө машиндахгүй байх бодол санаагаа яаж засах вэ гэж ухаарахгүй л юм байна.Мөн ч сайхан шаана шүү.нуль ухаан царай гаргаад л ...
0 | 0 Хариулах
Зочин [37.33.212.25] 2025/4/4
Авилгал өгсөн, авсан 2-лаа шийтгүүлдэг тэнэг заалттай. Оросд цагдаа нартайгаа тохиролцож мөнгө өгөөд шоронд явуулдаг албан тушаалтнуудыг. Манайд тэгмээргүй болоод тэр заалтыг авч хаяхгүй б
0 | 0 Хариулах
Зочин [87.95.68.14] 2025/4/4
Хүүхэд бхад 40к-н атаманууд ирж манай сургуулийн хүүхдүүдийг жагсааж бгаад кармааг нь нэгжиж дээрэм хийдэг блаа. Би байнга 1 төгрөгтэй явна гэтэл нөхдүүд ичээд миний 1 төгрөгийг авахгүй. Наддаа бол их мөнгө. 3,5,10 төгрөгтэй нөхдүүдийг л сэгсрэнэ. Тэр 1₮ одоо 1 тэрбум болсон. Гэхдээ намайг хэн ч оролдоггүй яагаад тэд хэдхэн тэрбумтай хүнийг ичээд тоож оролдохгүй. Хамгийн гол нь сэтгэлийн амар амгалан. Эрх чөлөөтэй, дураараа амьдарч дуртай юмаа хийж амьдарна гдг сайхан…
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.29] 2025/4/3
манай эрүүгийн хэд сайхан бизнестэй боллоо, авилгалчдыг рекет хий байдаг бүгдийг мулзлаа. наадуул 12 жил сууснаас байгаа хэдээ өгөөд амаа хамхина. өгсөн мэдээлсэн хэдээ урамшуул
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.91.33] 2025/4/3
Авилгатай төр тэмцээд л байна гэдэг.Ямарч ахиц алга.Нийгэмд шударга ёс алдагдаж,эрх чөлөө хумигдсаар.Ямарч юманд хязгаар бий.Алаан хядаан болохыг үгүйсгэх аргагүй.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.7] 2025/4/3
Сайд байхдаа сайн ах болж байхаар наад ярьж байгаа зүйлээ хийх хэрэгтэй байждээ.
2 | 1 Хариулах
Зочин [203.98.77.237] 2025/4/3
Хийсэн шд. Тэр үеийн авилгийн индекс, одоогийн индексийг харьцуул. Тэр үед 39 байсан бол одоо 33 байна.
2 | 1 Хариулах
САЙНБАЯРТ [202.179.24.213] 2025/4/3
ЧАМД ЕР НЬ МЭДЭХГҮЙ ЧАДАХГҮЙ ОРОХГҮЙ ОРОЛЦОХГҮЙ Ч ЮМГҮЙ БОЛЖ.... ЗАГНАХГҮЙ ЗААХГҮЙ Ч ЮМГҮЙ БОЛЖ.
3 | 1 Хариулах
ТЭМҮҮЖИН [202.179.24.213] 2025/4/3
САЙХАН ЗҮЙРЭЛЛЭЭ..
4 | 0 Хариулах
Зочин [202.131.235.242] 2025/4/3
Эхний ээлжинд энэ олон зөвшөөрлүүдээ л байхгүй болгох хэрэгтэй ( хар тамхи, буу зэвсэгээс бусдыг нь).
3 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/4/3
Ерөөсөө л монгол хүн монгол улсыг авч явж чадахгүй, монгол хүнд мөнгө эд баялаг л чухал.
3 | 2 Хариулах
Зочин [66.181.160.2] 2025/4/3
МАН хулгайчуудын хулгай хэдэн их наядаар яригддаг болчихсон, ямарч хулгайч хохирлоо төлдөггүй торгууль төлсөн болоод бас нэг юмны дарга болдог болчихсон. ийм АТГ сайн ажилласанг гэхүү псдаа
8 | 0 Хариулах