ФОТО: KFC брэнд PUBGM тоглоомын мэргэжлийн тамирчин болон сонирхогч хүүхэд залуустай хамт ASA ARENA-г доргиов

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Саудын Арабад жил бүл зохион байгуулагддаг цахим спортын PUBGM тоглоомын "IESF World Esports Championships" тэмцээн өнгөрсөн жил  нийт 130, 000 ам.долларын шагналтай сантай болж манай улсын Үндэсний шигшээ баг аравдугаар байрт шалгарч байлаа. 

Тэгвэл энэ жил тус тэмцээнд улсаа төлөөлж оролцох Монголын Үндэсний шигшээ багийг сонгон шалгаруулах "Pubg Mobile National Masters 2025" тэмцээний Grand final-ийг өнгөрсөн амралтын өдөр ASA ARENA-д зохион байгуулж аваргаа тодруулав.

ASA ARENA-г бүтэн өдрийн турш доргиосон тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр KFC брэнд ажиллаж PUBGM тоглоомын өнгө үзэмжид тохирох өөрсдийн гэсэн Boot засаж, үзэгчдийн зургийг дарж өгөх болон нэрийн бүтээгдэхүүнээ бэлэглэсэн нь Хүүхэд, залууст мартагдахааргүй дурсамж үлдээлээ.

"PUBGM тоглоомын KFC лиг ирэх намраас албан ёсоор эхлэх болсныг дуулгахад таатай байна"

Энэ талаар KFC брэндийн маркетингийн менежер Ц.Сүхбат "KFC брэнд залуусыг дэмжих зорилгоор хөгжиж дэвших боломжид нь, манлайлж буй салбарт нь томоохон хөрөнгө оруулалт хийдэг. Монголын залуус и-спортын салбарт маш амжилттай явж байгаа. Тиймээс бид илүү олон хүүхэд, залуус энэ салбарт амжилттай яваасай гэх үүднээс өнгөрсөн жилээс эхэлж, и-спортын тэмцээнүүдийг ивээн тэтгэж эхэлсэн” гэсэн бөгөөд ийм ч учраас "IESF World Esports Championships 2025"-д улсаа төлөөлөн оролцох Монголын Үндэсний шигшээ багийг сонгох шалгаруулах "Pubg Mobile National Masters 2025" тэмцээнийг ивээн тэтгэж байгаа гэлээ.

Мөн тэрбээр “Бид PUBGM тоглоомын томоохон арга хэмжээг хоёр дахь жилдээ ивээн тэтгэж байна” гэсэн юм.

“KFC брэнд энэ оны сүүлээр өөрсдийн нэрийн олон улсын В зэрэглэлийн тэмцээнийг Монголд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа. PUBGM тоглоомын KFC лиг ирэх намраас албан ёсоор эхлэх болсныг дуулгахад таатай байна.

Өнөөдрийн тэмцээний Halftime show буюу завсарлагааны үзүүлбэрийг KFC брэнд хариуцаж найруулсан. Мөн тус тэмцээний хүрээнд PUBGM тоглоомын "Celebrity showmatch"-ийг Монголд анх удаа зохион байгуулснаараа онцлог байж чадлаа" гэв.

4Merical Vibes, Stalwart Esports, Stronger Esports гэх мэт Монголын хүчирхэг 16 баг өрсөлдсөн тус тэмцээнд "Team GGs" баг түрүүлж, "IESF World Esports Championships 2025" тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эрх авав. 

Тэмцээний зургуудаас: 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг