Алекс Овечкин NHL-ийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан тоглогч боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 7
IKON.MN
Зураг зураг

"Вашингтон Капиталс" багийн довтлогч Алекс Овечкин Ням гарагт "Нью Йорк Айсландерс"-ын эсрэг гоол оруулснаар Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (NHL)-ийн улирлын тоглолтод хамгийн олон гоол оруулсан дээд амжилтыг ганцаараа эзэмших боллоо.

Ирэх есдүгээр сард 40 нас хүрэх орос эр тус тоглолтод 895 дахь шайбаа оруулснаар Уэйн Гретцкигийн мөнхийн гэгдэж байсан дээд амжилтыг эвдсэн юм.

Тэрбээр тоглолтын хоёрдугаар үед нийслэлийн багийн цор ганц гоолыг оруулжээ. Энэ тоглолтод талбайн эзэн баг "Арлынхан" өрсөлдөгчөө 4:1-ээр илүүрхсэн.

Хэдийгээр зочилж тоглоод гоол оруулсан ч лигийн зүгээс А.Овечкинд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг цөөн минутад зохион байгуулсан байна.

Энэ үеэр орос эр "Хоккей бол багийн спорт. Багийн хамтрагч, хөгжөөн дэмжигчидгүйгээр агуу нэгний амжилтыг эвдэхгүй байлаа" гэсэн юм.

У.Гретцки ч түүний хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцсон. Түүний дээд амжилтыг эвдсэн талаар нэрт хоккейчин "895 бол онцгой рекорд. Түүний амжилтыг эвдсэн өөр хэн нэгэн төрнө гэж бодохгүй байна" гэв.

У.Гретцки 1999 онд зодог тайлах үедээ лигийн 61 дээд амжилт тогтоосон билээ.

А.Овечкин энэ улирал эхлэхээс өмнө 42 гоол оруулбал дээд амжилтыг эвдэх байлаа. Тэрбээр улирлын эхний 18 тоглолтод 15 гоол оруулсан ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хөлдөө бэртэл авч, 16 тоглолтыг өнжсөн.

Энэ нь түүний тамирчны замналд хамгийн олон тоглолт өнжсөн тохиолдол болжээ. 

 

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа