Байнгын хороо энэ Лхагва гарагт хуралдаж, ХХОАТ-ын хэмжээг 1% болгон бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах эсэхийг шийднэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн өргөдөл гомдлын систем D-Petition-д Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах тухай цахим өргөдлийг өнгөрсөн сарын 20-нд үүсгэхэд 100,000 иргэн дэмжиж, цахим гарын үсгээ зурсан.

Үүнтэй холбогдуулан тус өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэх эсэх асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд танилцуулсан билээ. 

Тэрбээр "Иргэн Р.Шинэгэрэлээс нийтийн ашиг сонирхлыг хөндсөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлуулах гомдол ирүүлснийг УИХ-ын нийтийн өргөдөл гомдлын систем D-Petition-д гуравдугаар сарын 20-нд нийтэлсэн. 

Энэ өргөдөл дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100,187 иргэний санал авсан тул нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр Төсвийн байнгын хороонд хуваарилж байна. Төсвийн байнгын хороо иргэдийн гаргасан өргөдөлд дурдсан асуудлыг хуульд заасан үндэслэлийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй" гэж мэдээлж байв. 

Тэгвэл Төсвийн байнгын хороо энэ долоо хоногийн Лхагва гарагт хуралдаж, хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах эсэхийг шийдвэрлэх юм.

Мөн гуравдугаар сарын 17-нд нийтийн өргөдөл гомдлын системд нийтлэгдсэн "Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг нэмэгдүүлснийг хүчингүй болгох талаар" өргөдөл 33 мянган хүний гарын үсэг цуглуулсан учир Төсвийн байнгын хороо авч хэлэлцэх аж.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг