Дөрөвдүгээр сарын 07-16-ныг хүртэлх ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Дөрөвдүгээр сарын 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, салхи шуургатай байж, сэрүүсэхийг анхаарууллаа.
Хур тунадас:
- Дөрөвдүгээр сарын 07-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- Дөрөвдүгээр сарын 08-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо,
- Дөрөвдүгээр сарын 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
- Дөрөвдүгээр сарын 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- Дөрөвдүгээр сарын 11-нд нутгийн зүүн хагаст,
- Дөрөвдүгээр сарын 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 10-нд ихэнх нутгаар, 11, 12-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
- Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан,
- Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +16...+21 градус дулаан,
- бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан байна.
- Дөрөвдүгээр сарын 10-нд нутгийн хойд хэсгээр,
- Дөрөвдүгээр сарын 11-нд нутгийн зүүн хасагт сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 10-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Буянт-Ухаа орчмоор шөнөдөө -4...-9 градус, бусад хэсгээр 0...-5 градус хүйтэн, өдөртөө бүх хэсгээр +10...+15 градус дулаан байна. 10, 11-нд сэрүүснэ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!