Улаанбурхан өвчний тохиолдлууд ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс анхаарууллаа.
Мөн хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжтойг зөвлөв.
2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний 98 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Тэдний 32 нь бүрэн эдгэрч, тава нь гэрээр эмчлэгдэж байгаа бол 61 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Батлагдсан тохиолдлуудыг насны бүлгээр нь харвал 10-14 насныхан нийт өвчлөлийн бараг тал хувийг эзэлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|