Уншиж байна ...

Сөүлийн авто зам дээр үүссэн нүхэнд унасан хүний цогцсыг олжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 8 цаг 45 минут
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн орой Сөүл хотын зүүн дүүргийн нэг авто зам гэнэт цөмөрч, тухайн үед мотоциклтой зорчиж байсан хүн уг цөмрөлтөөс үүссэн 20 метрийн өргөн нүхэнд унасан билээ.

Үүнээс гадна зам цөмрөхөөс өмнө нүхэн дээгүүр амжиж гарсан автомашины жолооч бэртсэн юм.

Тэгвэл олон цаг үргэлжилсэн аврах ажиллагааны үр дүнд өчигдөр үд дундын өмнөхөн нүхэнд унасан хүний цогцсыг олсон тухай Өмнөд Солонгосын онцгой байдлын албаныхан мэдээлжээ.

30 гаруй насны эрэгтэйг өглөөний 11:22 цагийн үед 50 метрийн гүнээс олоход зүрх нь зогссон байсан байна.

Өмнөх шөнийн 1:37 цагт нүхнээс хохирогчийн гар утсыг, үүнээс хойш хоёр цагийн дараа 30 метрийн гүнээс мотоциклыг нь олж байжээ.

Аюулгүй байдлыг хангах үүднээс Сөүлийн эрх баригчид өчигдөр тухайн бүсэд оршдог ерөнхий боловсролын дөрвөн сургуулийг түр хугацаагаар хаасан байна.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг