Өчигдөр буюу Даваа гарагийн оройн 6:30 цагийн үед Сөүл хотын зүүн бүсийн Гандон дүүргийн нэг авто зам гэнэт цөмөрч, 20 метрийн өргөнтэй нүх бий болжээ.
Тухайн үед мотоциклтой зорчиж байсан нэг хүн нүхэнд унасан бол зам цөмрөхөөс өмнө амжиж гарсан нэг автомашины жолооч бэртсэн байна.
Өнгөрсөн шөнийн турш нүхэнд унасан хүнийг аврах ажиллагаа явагдсан ч үр дүнд хүрээгүй байгааг албаныхан өнөөдөр өглөө мэдээлжээ.
Шөнийн 1:37 цагийн үед аврагчид нүхнээс хохирогчийн гар утсыг олсон байна. Үүнээс хойш хоёр цаг орчмын дараа 30 метрийн гүнээс мотоциклыг нь олжээ.
Өглөөний 7:00 цагаас аврах ажиллагаанд хүнд машин техник ашиглаж эхэлсэн байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
|