BLAST Open Spring 2025 тэмцээнийг "The MongolZ" наймдугаар, "The Huns Esports" 13 дугаар байрт шалгарсан амжилттай дуусгалаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын "BLAST Open Spring 2025" тэмцээний хэсгийн шатны тоглолтууд Данийн Копенгаген хотод зохион байгуулагдаж, өнгөрсөн шөнө дууслаа. 

Нийт 16 баг хоёр хэсэгт хуваагдан тоглосон бөгөөд хэсэг бүрээс гурван баг Playoffs шатанд тоглох эрхтэй. 400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсаас "The MongolZ" болон "The Huns Esports" баг оролцлоо. 

"The Huns Esports" багийн хувьд А хэсэг өнгөрсөн жилийн дэлхийн аварга ОХУ-ын "Team Spirit", Саудын Арабын "Team Falcons" багт хожигдсоноор тэмцээнээ 13-16 дугаар байраар өндөрлүүлж, 5,000 ам.долларын шагнал хүртсэн билээ. Тэд анх удаа өндөр чансаатай дэлхийн хэмжээний тэмцээнд оролцсон нь энэ байв. 

Харин "The MongolZ" баг В хэсэгт АНУ-ын "M80", Нидерландын "Team Liquid"-ийг хожсон бол Украины "Natus Vincere", Европын "G2 Esports" багт хожигдсоноор өнгөрсөн шөнө тэмцээнээ өндөрлүүллээ. Ийнхүү 7-8 дугаар байрт бичигдэж, 10,000 ам.долларын шагнал хүртэж байна. 

"The MongolZ" баг ирэх сарын 6-13-нд Румын улсын Бухарест хотод 1.2 сая ам.долларын шагналын сантай зохион байгуулагдах "PGL Bucharest 2025" тэмцээнд оролцох хуваарь гарчээ. Энэ тэмцээнд оролцох 16 баг тойргийн журмаар тоглоно. Нэг баг нийт таван удаа тоглох эрхтэй. Түрүүлж гурван удаа хожсон найман баг нь Playoffs шатанд шалгарах юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг