ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/22-НД НИЙТЛЭГДСЭН
2025-2026 оны хичээлийн жилд Энэтхэг улсад бакалавр, магистр, докторын түвшинд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Энэтхэгийн Засгийн газар болон Соёлын харилцааны зөвлөл (ICCR)-өөс 2025-2026 оны хичээлийн жилд тус улсын нэр хүндтэй их дээд сургуулиудад бакалавр, магистр, доктор, докторын түвшинд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.
Тавигдах ерөнхий шаардлага:
- Нас: 18-40 /Докторын хөтөлбөрт горилогчид 50 наснаас дээш байж болно/
- Хэлний мэдлэг: Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
- Боловсролын түвшин: Академик дүнгийн голчоор үнэлнэ (Бүрэн дунд боловсролын гэрчилгээ/Дээд боловсролын диплом)
Тэтгэлэгт багтах зүйлс:
- Сургалтын төлбөр
- Сар бүрийн стипенд
- Зарим тохиолдолд нислэгийн зардлыг бүрэн хариуцна.
Суралцах мэргэжлийн чиглэл:
- Англи хэл
- Шинжлэх ухаан
- Инженер/ IT
- Архитектур
- Хүмүүнлэг
- Менежмент
- Дүрслэх урлаг
- Тайзны урлаг
- Бүжиг/Хөгжим
- Буддын шашин судлал
Өргөдөл хүлээн авах хаяг: http://a2ascholarships.iccr.gov.in
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2025 оны дөрөвдүгээр сарын 25
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://eoi.gov.in/ulaanbaatar/ (Энэтхэгийн Элчин сайдын яамны цахим хуудас) болон reception.ulaan@mea.gov.in и-мэйл хаяг, 11-329524/39522 дугаараас лавлана уу.
Эх сурвалж: Боловсролын Яам
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
