Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэр донор хүлээж байгаа өвчтөний төлөөлөл оролцож бодит байдлын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Бөөрний донор хүлээж байгаа өвчтөнүүдийн төлөөлөл Г.Төмөр "Миний бие 2019 онд бөөрний дутагдлын оноштойгоор гемодиализийн аппаратад орж эхэлсэн. Эрүүл мэндийн хувьд зүрх өвддөг болсон, өдөр болгон маш их эм ууснаас болоод ходоодны асуудалтай болж байна. Даралт заримдаа 210-220 хүртэл өсдөг. Донороо хүлээгээд удаж байна. Би IV бүлгийн цустай бөөрний донор хүлээлтийн 14-т жагсаж байгаа ч миний өмнө I, II, III бүлгийн цустай донороо хүлээж буй маш олон хүн бий.
Гемодиализийн аппаратад долоо хоногт Даваа, Лхагва, Баасан гарагт нэг орохдоо дөрвөн цаг ордог. Долоон жилийн турш орж байна. Уг харуулж буй судсаар ордог. Толгойд байнга судас цохиж байгаа нь сонсогддог. Нэг өдөр хамт аппаратад ороод "дараа уулзъя, баяртай" гээд салсан хүн хэдхэн өдрийн дараа өнгөрчихсөн байдаг. Ийм тохиолдол олон харсан учир маргааш өглөө би амьд босох болов уу гэж үргэлж боддог. Нэг өдөрт 30-40 мянган төгрөг эм, тариандаа зарцуулж байна. Бага хүү минь таван настай. Хүүхдүүддээ хэдэн жил амьд сэрүүн харагдахын тулд бөөр шилжүүлэн суулгуулах хүсэлтэй байдаг" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!