Уншиж байна ...

Маргааш, нөгөөдөр ихэнх нутгаар цас эрчимтэй хайлах тул шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа

М.Батчимэг, ikon.mn
Өчигдөр 17 цаг 59 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Маргааш, нөгөөдөр буюу гуравдугаар сарын 21, 22-нд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Баруун аймгуудын нутаг бусад нутгийг бодвол харьцангуй их цастай, ялангуяа Увс, Завхан аймгийн нийт нутаг, Баянхонгор аймгийн хойд талын сумдаар 17-25 см зузаан цасан бүрхүүлтэй байгаа тул шар усны үерийн эрсдэл өндөр байгаа талаар мэдээлсэн. 

зураг
 
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Ирэх тав хоногийн цаг агаарын төлөв: 

Ирэх хоёр хоногт ихэнх дулаахан байх бол гуравдугаар сарын 24-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 25-нд нутгийн баруун хагаст сэрүүсэх юм байна. 

Хур тунадас: 

  • Гуравдугаар сарын 22-нд Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар,
  • Гуравдугаар сарын 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • Гуравдугаар сарын 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар,
  • Гуравдугаар сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:

  • Гуравдугаар сарын 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор,
  • Гуравдугаар сарын 23-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 24, 25-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: 

  • Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -17...-22 градус,
  • Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -8…-13 градус,
  • Хангайн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+5 градус дулаан, бусад нутгаар +2... -3 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч,
  • Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн,
  • Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар +5...+10 градус,
  • Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар +16…+21 градус,
  • бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
  • 24-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 25-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.