Ирэх долоо хоногоос баруун аймгуудын нутгаар шар усны үер буух эрсдэл өндөр байна

М.Батчимэг, ikon.mn
Өчигдөр 18 цаг 05 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баруун аймгуудын нутгаар шар усны үер буух эрсдэл өндөр байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Баруун аймгуудын нутаг бусад нутгийг бодвол харьцангуй их цастай, ялангуяа Увс, Завхан аймгийн нийт нутаг, Баянхонгор аймгийн хойд талын сумдаар 17-25 см зузаан цасан бүрхүүлтэй  байна.

Ирэх 7 хоногт нийт нутгаар агаарын температур өмнөх хоногуудаас харьцангуй дулаарах тул цастай байгаа бүс нутгийн аймгуудаар шар усны үер гуу жалга, сайр, авто зам дагуу буух өндөр эрсдэлтэй байна. 

Иймд дээрх бүс нутагт амьдарч байгаа иргэд болон зорчиж байгаа ард иргэд болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Мөн холбогдох мэргэжлийн байгууллагууд бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг зөвлөв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг