Ус Сувгийн Удирдах Газраас 2025 оныг хаягдал усны бохирдлыг бууруулах жил болгон зарлажээ. Энэ хүрээнд "Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе" челлэнжийг эхлүүлж байгаа юм байна.
Энэ тухай УСУГ-ын бохир усны шугамын инженер А.Энхбаяр "Бие засах суултуурт ариун цэврийн цаас, нойтон болон усанд уусдаггүй салфетик, өөх, тос хийснээс бохир усны шугам бөглөрч зам талбай руу халих, цэвэрлэх байгууламжид хүндрэл учруулдаг.
Хоёр жилийн өмнө хэрэглэгчдийн дундын шугам дээр бохир усны худагт шүүр тавьж долоо хоногт 2-3 удаа авч цэвэрлэдэг юм. Энэ оны нэгдүгээр улиралд багтааж нийслэлийн хэмжээнд нийт 430 гаруй ширхэг шүүрийг суурилуулахаар ажиллаж байна.
Иймд иргэдээс хүсэхэд 00-ын суултуур руу цаас, нойтон салфетик зэргийг битгий хийгээрэй гэж уриалмаар байна. Хаягдал усны бохирдлыг бууруулах "Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе" челлэнжид нэгдэхийг уриалъя" гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!