Уншиж байна ...

Т.Баттулга: Mongolia Mining 2025 үзэсгэлэн “Хөгжингүй технологи-Хүчирхэг уурхай” уриан дор зохион байгуулагдана

ikon.mn
Өнөөдөр 10 цаг 11 минут
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын хамгийн том уул уурхайн арга хэмжээ болох Mongolia Mining 2025 олон улсын үзэсгэлэнгийн 14 дэх удаагийн арга хэмжээ энэ хавар буюу 4 сарын 17-19-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдах гэж байгаа билээ. 

Тэгвэл энэ талаар үзэсгэлэнгийн зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа.

- Сайн байна уу та. Mongoliа Mining үзэсгэлэнг мэдэхгүй хүн бараг байхгүй төдийгүй намрын улиралд хүлээлт өндөртэй арга хэмжээний нэгт зүй ёсоор ордог.  Харин энэ удаагийнх яагаад хаврын улиралд зарлагдах болов.  Цаашдаа ч хаврын улиралд зохион байгуулагдах уу?

Сайн, сайн байна уу? Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэн 14 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Ер нь манай үзэсгэлэн хавар зохион байгуулагдаж байгаад цар тахлын үеэр нэг жил өнжөөд, дахиад нэг хаврыг алгассан учраас салбарын хэрэгцээ шаардлагын улмаас аль болох хурдан зохион байгуулахын тулд намрын циклээр нэг хэсэг явсан. Өнөө жилээс уул уурхайн их ажлын улирлыг угтаж хавар 4 сард хийгддэг байсан уламжлалаа сэргээж байна.

- Өнгөрсөн жилээс MinePro гэх арга хэмжээ зохион байгуулагдах болсон. Тус арга хэмжээг та хэрхэн харж байгаа вэ.  Mongolia Mining үзэсгэлэнгийн давуу тал, ялгарах онцлогийг тайлбарлахгүй юу?

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци гэдэг байгууллагыг уг нь уул уурхайн салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилготой, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрөл бүрийн бизнесийн эрх ашгийг хамгаалагч гэж боддог байлаа. Гэтэл салбарын ассоциаци нь энэ салбарт олон улсын технологи - дотоодын уул уурхайн салбар, ханган нийлүүлэгч - уурхай хоёрын холбогч гол гүүр болсон арга хэмжээг төртэй хавсарч байгааг бүр байхгүй болгох гэж байгаа юм шиг 2024 оны 10 сард хийхээр жилийн өмнөөс зарласан хугацаатай нь яг нэг цагт давхцуулаад Minepro хэмээх үзэсгэлэн зарлаад зохион байгуулаад эхэлсэн. Энэ бол ямар ч байсан уул уурхайн салбарын эрх ашиг байгаагүй, тэнд ажиллаж байгаа зарим нэг хүмүүсийн л эрх ашиг байх.

Харин Mongolia Mining бол урт хугацааны төсөл. Анх тавьсан технологийн гүүр байх, тогтвортой уул уурхайн хөгжлийн төлөөх эрхэм зорилгоосоо хэзээ ч ухрахгүй олон жил үргэлжлэн явагдах Монголын уул уурхайн салбарын хамгийн чухал технологи нийлүүлэгч, худалдаа маркетингийн орчин байсаар байх болно.

- Уул уурхайн салбарын хувьд хамгийн идэвхтэй буюу хаврын улиралд томоохон арга хэмжээ зохион байгуулагдах нь зөв сонголт байх өндөр магадлалтай. Тэгвэл энэ жил Mongolia Mining 2025 үзэсгэлэнгийн томоохон байгууллагуудын оролцоонд өөрчлөлт орсон уу. Үзэсгэлэнгийн хүлээлт хэр байгаа вэ?  

Үзэсгэлэнд оролцогчид маань урд урдынхаас илүү хүлээлттэй оролцдог. Тэр хүлээлтийг хангах нь бидний үүрэг. Энэ жилийн хувьд олон жил хаагдмал байсан уул уурхайн хайгуулын зөвшөөрөл олгох үйл ажиллагаа сэргэж, энэ салбарт шинэ шинэ хөрөнгө оруулалтууд хийх орчин бүрдэх учраас уул уурхайн салбарынхан ч их ажлын өмнө бэлтгэлээ базаахаар Mongolia Mining 2025 үзэсгэлэнгийн өдрийг тэсэн ядан хүлээж байна.

- Mongolia Mining  үзэсгэлэнд жил бүр олон улсын томоохон байгууллага төдийгүй, элчин сайдын яамд хамтран ажилладаг.  Энэ жилийн онцлох оролцогч болон томоохон хамтралуудыг бидэнд хэлж өгөөч?

Манай үзэсгэлэнд олон жилийн түнш Австрали, Канад, АНУ, Казахстан зэрэг 10 гаруй улсаас ханган нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж оролцож байгаа. Мөн уул уурхайн тоног төхөөрөмжийн технологиор тэргүүлэгч Hitachi брэндийн дистрибьютор Таванбогд Констракшн Машинери ХХК, Wirtgen, Tonly, Shantui, Weichai зэрэг брэндийн дистрибьютор Хэра Экьюпмент, SANY брэндийн дистрибьютор Гранд Майнинг Экьюпмент зэрэг том ханган нийлүүлэгчид ивээн тэтгэгчээр оролцож байна.  Үүнээс гадна салбарын томоохон байгууллагууд үзэсгэлэн гаргагчаар оролцоно.

зураг
 

- Mongolia Mining үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагддаг хөтөлбөр, сургалт, B2B арга хэмжээнүүд ач холбогдол болон үр дүнгээрээ салбарынхны анхаарлыг татах болсон.  Энэ жилийн хувьд тус арга хэмжээнүүдийн онцлог болон зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагддаг арга хэмжээ үзэсгэлэнгээс дутахгүй салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг мэдээлэл авах, харилцаа холбоо үүсгэх, ур чадвараа сорих орчин байдаг. Бид уламжлал ёсоор Монголын уул уурхайн салбарын дээвэр байгууллага байх Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл ТББ-тай хамтран дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагддаг хөтөлбөр, сургалтууд нь уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах, шинэ технологи нэвтрүүлэх, уул уурхайн эрх зүй, бодлогын асуудлуудыг хэлэлцэх, мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлэг, нээлттэй ярилцлагуудыг сонсох мэдээлэл олж авах бизнесийн харилцааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой. Мөн тус үзэсгэлэнд бизнесийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг нээх B2B уулзалт зохион байгуулагдах бөгөөд Олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчидтай уулзах, төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэх зэрэг олон боломжуудыг нэг дор бүрдүүлж байгаа нь үзэсгэлэнгийн томоохон давуу тал болж байгаа юм. Mongolia Mining үзэсгэлэн нь уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг бөгөөд шинэ технологи, инновац, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулдаг.

- Дээр бид Mongolia Mining брэндийн давуу талыг ярьсан. Ер нь өнөө жилийн Mongolia Mining 2025 үзэсгэлэнгийн онцлог юу вэ?

Mongolia Mining 2025 үзэсгэлэн Хөгжингүй технологи - Хүчирхэг уурхай  (Smarter tech – Stronger Mines) гэсэн уриатайгаар зохион байгуулагдана. Технологийн дэвшил Монголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадварын өсгөж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлнэ. Шинэ технологи уул уурхайн байгаль орчны аливаа сөрөг нөлөөллийг арилгаж, тогтвортой уурхайн хөгжлийг дэмжинэ. Mongolia Mining үзэсгэлэн анх зохион байгуулагдаж эхлэхдээ л “Дэлхийн технологи дэргэд ирлээ” гэж сурталчилж байсан. Одоо Mongolia Mining дэлхий дахины хамгийн шилдэг, хамгийн орчин үеийн технологийг л танилцуулна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.