Мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн өндөрлөх дөхөж байна.
Дээрээсээ хоёр дахь зиндаа болох жюүрёод Исегахэма дэвжээний залуу бөх Күсано секитори буюу цолтой бөх болсон анхны тэмцээндээ 12 дараалан ялж, 48 жилийн хугацаанд үзэгдээгүй амжилтын эзэн болов.
Тус зиндаанд хамгийн сүүлд 12 өдрийн дараагаар түрүү бөх тодорсон тохиолдол 1977 онд тохиосон. Энэ тэмцээнд Котонофүжи 12 дахь өдрийн дараа жюүрёод түрүүлэх нь тодорхой болсон түүхтэй. Тэрбээр 14 даваа, нэг унаатайгаар түрүүлсэн юм.
Чансааны 14-өөс барилдаж буй Күсано өнөөдөр гурван унаатай байсан Рога А.Амарсанааг ялсан бол тэргүүлэгчдийн нэг Хиденоүми өвдөг шороодсоноор япон эр түүхэнд нэрээ бичүүлэв.
Түүний амжилт ингээд зогсохгүй. Секитори болсон анхны тэмцээндээ 12 дараалан ялсан нь рекорд үзүүлэлт. 1949 оны зуны тэмцээнээс 15 өдрийн систем рүү шилжсэнээс хойш тус зиндаанд анхны барилдаандаа ес дараалан ялсан Оносато болон Такерүфүжи нар өмнөх амжилтыг эзэмшиж байлаа.
Эх сурвалж: sumo.goo
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!