Уншиж байна ...

Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байгаа нийслэлийн өрхийн эмнэлгүүдийн хаяг

Д.Янжиндулам, ikon.mn
8 цаг 15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурхан өвчний эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, вакцины хоёр тунд хамрагдаагүй бол Өрхийн эрүүл мэндийн төвд хандан нөхөж хамруулахыг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас зөвлөлөө.

Нийслэлийн дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв өдөр бүр 08:30-16:30 цагийн хооронд товлолт вакциныг хийж байгаа бөгөөд 89016199, 75 103 100 утсанд хандаж лавлах боломжтой байна.

Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байгаа нийслэлийн өрхийн эмнэлгүүд:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

2025 оны гуравдугаар сарын 19-ний 22:00 цагийн байдлаар нийт улаанбурханы 62 тохиолдол батлагджээ.

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж, найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр.

Халдвар авсан тохиолдолд:

  • Халуурах
  • Толбон гүвдрүүт тууралт гарах
  • Ханиалгах
  • Хамраас шингэн нус гоожих
  • Нүд улайх үрэвсэх шинж тэмдгүүд илэрнэ.