Уншиж байна ...

УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны 20 жилийн ойн нэрэмжит галт тэрэг аяллаа

ikon.mn
6 цаг 42 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Ачааны болон зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй УБТЗ-ын Вагоны аж ахуйн алба 20 жилийнхээ ойг тохиолдуулан Улаанбаатар-Сүхбаатарын чиглэлд өөрийн нэрэмжит ачааны галт тэрэг аялууллаа.

Тус албаны дарга, Монгол Улсын гавьяат тээвэрчин, Монгол Улсын зөвлөх инженер, Техникийн ухааны доктор Л.Болд хамт олноо төлөөлөн өөрийн нэрэмжит 3411 дүгээр галт тэрэгний машинч Н.Батцогт болон уг галт тэргийг үзлэгт бэлтгэсэн Улаанбаатар Техник үйлчилгээний газрын дарга Б.Бат-Орших нарт  вагон үзэгчийн хөдөлмөрийн гол багаж болох алх дурсгав.

зураг
 

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад гол үүрэгтэй тус алба нь байгуулагдсан цагаасаа хойших 20 жилийн хугацаанд  49,958,557 вагонд үзлэг хийсний 6,126,021 вагонд ачилтын үзлэг хийжээ.

Тус албаны харьяа Зүүнхараа дахь ачааны вагон засварын депо нь сүүлийн 20 жилийн хугацаанд 35,050 ачааны вагонд дунд засвар, 2,810 вагонд их засвар, хувийн хэвшлийн 8,233 вагонд хугацаат засвар хийж, нийт 46,093 ачааны вагоны хугацаат засварын ажлыг гүйцэтгэн тээвэрлэлтэд оруулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн ханган ажилласан байна.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.