• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дөлгөөн: Шинэчилсэн журмаар нүүрсний гэрээний үнийг зах зээлийн ханштай уялдуулан өөрчлөх боломжийг нээснээр арилжааны идэвх сэргэнэ гэж харж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 76 дугаар тогтоолоор "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам""Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам"-ыг 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн байна. 

Үүнтэй холбогдуулан Уул уурхайн биржийн нүүрсний арилжаанд ямар өөрчлөлт орж буй талаар Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөнтэй ярилцлаа. 


- Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журамд яагаад өөрчлөлт оруулахаар болсон бэ? 

- Уул уурхайн биржийн тухай хууль батлагдсан өдрөөс үйл ажиллагаандаа мөрдөх дүрэм журмууд үйлчилж эхэлсэн. Уул уурхайн биржийн тухай хууль нь далдуур явж байсан бүх харилцааг ил тод, нээлтэй болгож чадсан.

Төрийн өмчийн компаниудад асуудал үүсгэсэн зүйл нь нэг хүн эсвэл эргэн тойрных нь этгээдүүдээс ихээхэн хамааралтай байсан бөгөөд Монгол Улсын эрх ашигт сөргөөр нөлөөлсөн. Уул уурхайн бүтээгдэхүүнийг нээлттэй биржээр арилжаалснаар Монгол Улсад орж ирэх орлого 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь угтаа бүтэн жилийн турш бүх хүүхдэд сар бүр 100,000 төгрөг өгөх хэмжээний илүү ашиг олсон гэсэн үг. 

Аливаа зүйл цаг үеэ дагаад хөгжиж, өөрчлөгдөж байдаг. Нүүрсний үнэ унаж байгаа энэ үед тодорхой хэмжээгээр гэрээний үнийг зах зээлийн ханштай уялдуулж тогтоох хэрэгтэй гэх дүгнэлтэд хүрсэн учраас журмуудад өөрчлөлт оруулсан. 

Хоёрдугаарт биржийн нүүрс худалдан авах арилжаанд оролцоод ялсан тал нь мөнгөө 100 хувь өгсөн хэдий ч хүлээн аваагүй байгаа бол үргэлжлүүлэн зарах нөхцөл байгаагүй. Тиймээс биржээр дамжуулаад аваагүй нүүрсээ зарж болох нөхцөлийг нээж өгч байна. 

- Энэхүү журмын өөрчлөлт Уул уурхайн биржийн арилжаанд ямар үр дүн авч ирнэ гэсэн хүлээлттэй байгаа вэ? 

- Бид индексийг дагаж анхны үнэ өөрчлөгддөг зохицуулалтыг оруулж ирснээр нүүрсний арилжаа идэвхэжнэ хэмээн харж байгаа. Мөн илүү урт хугацааны гэрээнүүд бирж дээр арилжаалагдах боломж нээгдэж эхэлнэ. Нэг тогтсон үнээр ирэх арванхоёрдугаар сар хүртэл нийлүүлнэ гэвэл худалдан авагч тал бага зэрэг болгоомжилж байна.

Нүүрсний үнэ дахин унавал өндөр үнээр аваад эрсдэлд орно хэмээн болгоомжтой хандаж байгаа учраас биржийн арилжаанд оролцохгүй хүлээж байгаа. Урт хугацааны тоглогчдыг бирж дээр оруулж ирснээр маш сайн гэрээнүүдийг хийгдэх боломжтой болно. Ингэснээр эцсийн дүнд аль аль талууд хожих юм. 

- Нүүрснээс гадна уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах журамд өөрчлөлт оруулах уу? 

- Энэ удаад хамгийн гол өөрчлөлтүүд нүүрсний арилжаа дээр орсон. Төмөр, зэс, жонш дээр шаардлагатай гэвэл ирээдүйд өөрчлөлт оруулж болно. Одоогоор зөвхөн нүүрсний биржийн арилжаа дээр өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. 

2025 оны эхний хоёр сарын үзүүлэлтийг харвал манай улс 11.5 сая тонн нүүрс экспортолсон. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 600 мянган тонноор өссөн үзүүлэлт боловч орж ирж буй мөнгө нь багассан. Нүүрсийг биржээр арилжаалах тусам илүү өндөр үнэд хүрэх боломжтой.

"Үнийн уналтын үед бид дотоодоос хамааралтай буюу арилжаа, гэрээний нөхцөлтэй холбоотой зүйлийг сайжруулж чадвал нүүрсний арилжааны идэвхжиж эхэлнэ"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Нүүрсний зах зээлд ямар сорилт үүссэн бэ?

- Зах зээлд үүсэж буй сорилтыг ажиглавал 60 хувь нь биднээс хамаарахгүй зүйл. Нүүрсний үнийг монголчууд тогтоодоггүй. БНХАУ-ын гангын үйлдвэрийн эрэлт, импортоор авч буй нийлүүлэлтийн тэнцвэр дээр үнэ тогтдог. БНХАУ-ын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гуравдугаар сарын 5-11-нд болсон хурлаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ найман хувийн алдагдал болон эдийн засгаа сэргээх ажил хийгдэхээр туссан байна. 

Үнийн уналтын үед бид дотоодоос хамааралтай буюу арилжаа, гэрээний нөхцөлтэй холбоотой зүйлийг сайжруулж чадвал нүүрсний арилжааны идэвхжиж эхэлнэ. Ингэснээр биржээр арилжаалагдан гарч буй нийт нүүрсний биет хэмжээ өсөх учиртай.

Одоо бол худалдагч тал нь төлбөрөө 100 хувь авсны дараа эхний машин нүүрс ачигддаг. Тиймээс төлбөрийн нөхцөлийг илүү уян хатан болгож байгаа. Шууд 100 хувь төлөх бус тодорхой хэмжээнд урьдчилж төлөөд, үлдсэнд нь баталгаа гаргаад явах арилжаа руу шилжих боломжтой болж байна.

Хоёрдугаарт 30-45 хоногт хийгдэх гэрээний үнэ нь өөрчлөгдөхгүй. Харин индексээр буюу 3, 6, 12 сараар зарагдаж буй урт хугацааны нүүрс худалдан авах гэрээнүүд зах зээл унасан үед тонн тутамд төлөх мөнгөн дүн буурна. Харин зах зээл өсвөл тонн тутамд төлөх мөнгөн дүн нь дагаад нэмэгдэнэ. Энэ нь худалдан авагч талыг үнийн уналтаас, худалдагч талыг үнийн өсөлтөөс хамгаалж байгаа юм. Зах зээлийн ханш өсөх үед тогтвортой үнээр зарчихвал Монголын талд ашиггүй болчих учраас гэрээний нөхцөлүүдийг өөрчилсөн.

- Цаашдаа нүүрсний үнэ унасан хэвээр байвал Уул уурхайн биржийн зүгээс ямар өөрчлөлтийг авч хэрэгжүүлэх вэ? 

- Бидний зүгээс нүүрсний үнэ хамгийн доод түвшиндээ хүрсэн хэмээн тооцсон. Үүнээс хойшоо хэр удаан энэ түвшинд тогтох, хэзээ сэргэх вэ гэсэн судалгааг хийж байгаа. 2025 оны гуравдугаар улирлаас эхэлж нүүрсний үнэ сэргэх магадлалтай болов уу гэсэн хүлээлт бий. 

- Нүүрсний арилжаа багассан нь манай уул уурхайн биржийн арилжаанд баримталдаг журам хатуу байсантай холбоотой хэмээн худалдан авагч тал тодорхойлж байгаа юу? 

- Уул уурхайн биржийн журам хатуу байснаар манай төрийн өмчит компаниуд маш их хожсон. Гэхдээ манай арилжаанд идэвхтэй оролцдог байсан худалдан авагч компаниуд өнгөрсөн хугацаанд нийлүүлээгүй нүүрснээс 250 сая ам.долларын алдагдлыг хүлээсэн. Энэ хэмжээний алдагдлыг дахин үрүүлбэл манай нүүрсийг авах худалдан авагч нарын тоо буурна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
ЗӨВ, ГОЁ
23
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
4
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Rebecca Brooklyn [89.187.178.18] 2025/3/30
I'm thrilled to share my positive experience with Data Forensics Cyber Services, who successfully helped me recover my digital currency from scammers. If you're a victim of cryptocurrency scams, I highly recommend reaching out to Data Forensics Recovery Cyber Services. Their expertise and assistance can be invaluable in recovering your lost assets. Let's spread awareness about these scams and support those affected. Kudos to Data Forensics Recovery Cyber Services for their exceptional work!" you can reach via Email:DataForensicscyberservices@protonmail .com WhatsApp:+1(315)612-1269 Website:https://www.data-forensics.de/
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.155] 2025/3/26
zolbin bandi,
0 | 0 Хариулах
💩 [66.181.183.16] 2025/3/21
mcs china uu?
0 | 0 Хариулах
сд [103.168.34.47] 2025/3/21
оюунэрдэний зарц
0 | 0 Хариулах
dd [202.70.43.201] 2025/3/21
gaigui zaluu bh gej bodoj blaa. daanch BOGS dolooh songolt hiisen.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.34.34] 2025/3/21
Математик суурьтай, сайн боловсролтой залуу. Гэхдээ Монгол хэлэндээ жаахнаар ч барахгүй тааруу юм. Яриа нь нэг наалдацгүй. Өөрөө мэддэг болов уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.64] 2025/3/21
Энэ хөөрхий улс төрд орох гээл үхчих гээд явхын чаддаг юм байдымуу
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.240] 2025/3/21
keleed yuhev yu yarihaa ch medehgui erguutee l bn zailuul daa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.109] 2025/3/21
ХУД БОЙ
0 | 0 Хариулах
Зочин [202.70.44.46] 2025/3/21
Хулгайчуудын гар хөл, зүгээр л цүнх баригч
0 | 0 Хариулах
zochin [103.57.93.237] 2025/3/21
Энэ гэж нэг нам сольж навсгасан өөрийн зарчимгүй нөхөр байна. Ийм хүмүүст харвардын боловсрол ч хэрэггүй...
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.240] 2025/3/21
Харвардад мөнгөө төлсөн малуудын нэг дээ
0 | 0 Хариулах
Зочин [43.242.242.201] 2025/3/21
Nynbaagiin karmanii hvnvv
0 | 0 Хариулах
Зочин [202.70.44.46] 2025/3/21
Намайг америкт байхад намайг америкт байхад гэхээс өөр зүйлгүй худ нөхөр байна лээ,
0 | 0 Хариулах
инээдтэй гар [149.88.103.109] 2025/3/21
Энийг харахаар их сонирхолтой. Өөрийгөө толинд хараад "би супер лаг" гэж боддог уу, эсвэл "би юу ч мэдэдгүй, худ гаршдээ чааваас" гэдэгээ хүлээн зөвшөөрдөг боловуу.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.167.77] 2025/3/21
МАН-ын худбой
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.116] 2025/3/21
hudlaa sda, nyngariin zarts
3 | 0 Хариулах
Зочин [185.246.188.74] 2025/3/20
Янхан эр л гэх байх даа
4 | 1 Хариулах
Зочин [202.9.46.244] 2025/3/20
Хятадын зах зээлд та хэд нөлөөлж чадахгүй э.
1 | 0 Хариулах
сд [103.168.34.47] 2025/3/20
данхын зарц ажлаа хийж чадахгүй байна доо эзэн нь ч 5 жил улсыг нураасан энэ ч биржээ нурааж эхэллээ
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.105] 2025/3/20
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 100доллороос буухгүй байна шүү дээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.204] 2025/3/20
арчахгүй поп зда
4 | 0 Хариулах
Зочин [66.181.187.95] 2025/3/20
Нам нам дамжаад л нэг л худ гар даа энэ
5 | 1 Хариулах
Dulguun [120.22.4.236] 2025/3/20
Bas l durnii huudii shuudee. UIH-d uzeed bdaggui niisleld uzeed bdaggui bolohgui blhr ni Turiin umchit kompanii darga bolj sanaa amarchee kkk
4 | 1 Хариулах