ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн ерөнхий прокурор картелын ажиллуулж байсан гэх “устгалын газар”-ын талаар үнэнийг олж тогтоохоо амлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр сураггүй алга болсон ойр дотны хүмүүсээ эрэн сурвалжлагч бүлгийн идэвхтнүүд Мексикийн Халиско мужийн төв Гуадалахара хотын ойролцоо Теучитлан хэмээх эдлэн газраас шарил чандарладаг байсан нууц газрыг илрүүлсэн юм.

Тэндээс их хэмжээний үнс, олон мянган ясны хэлтэрхий, 200 хос гутал олдсон нь гэмт хэрэгтнүүд хулгайлсан хүмүүсээ устгадаг байсан байж болзошгүй гэсэн сэжиг төрүүлж, нийгмийг айдаст автуулаад байгаа.

Мексик даяар 124,000 гаруй хүн ихэвчлэн хар тамхины гэмт хэрэгтнүүдийн гарт сураггүй алга болсон гэх албан ёсны бүртгэл бий.

Өчигдөр буюу Лхагва гарагт Мексик улсын ерөнхий прокурор Алехандро Герц Манеро хэвлэлийн хурал зохион байгуулж, дээрх олдворын талаар олон нийтэд мэдээлэл өгчээ.

зураг
 
Мексик улсын ерөнхий прокурор Алехандро Герц Манеро

Энэ үеэр тэр орон нутгийн засаг захиргаа уг газрыг олон сарын өмнө илрүүлсэн ч зохих мөрдлөгийг явуулалгүй төв засгийн газраас нуусан хэмээн буруутгасан байна.

Тухайлбал Халиско мужийн эрх баригчид орон нутгийн картелын эзэмшилд байсан энэ газрыг өнгөрсөн оны есдүгээр сард илрүүлж байжээ.

Сураггүй алга бологсдын цогцсыг системтэйгээр устгадаг байсан байж болзошгүйг харуулсан энэ олдвор өнгөрсөн оны аравдугаар сард тангараг өргөхдөө хүчирхийллийг таслан зогсоож, нийгмийн аюулгүй байдлыг сайжруулахаа амлаж байсан Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаумд томоохон дарамт шахалт учруулаад байна.

Мексик нь холбооны улс тул дээрх хэргийг Халиско мужийн хуулийн байгууллагууд шалгаж тогтоох үүрэгтэй.

Гэхдээ энэ нь онцгой тохиолдол тул холбооны засгийн газраас мөрдөн шалгах ажиллагаанд оролцохоор болсон байна.

Мөн Халиско мужийн эрх баригчид болон картелын хоорондын хэлхээ холбоог давхар мөрдөн шалгахаар болсныг Манеро өчигдөр мэдэгджээ.

“Хэрвээ мужийн прокурорууд ямар нэг хууль бус зүйлд оролцсон байвал бид үүнд хамаатай бүх албан тушаалтнуудад хариуцлага тооцохын төлөө бүхнийг хийх болно” гэж тэр хэлсэн юм.

Дуулиант газар илэрсний дараа Мексикийн ерөнхийлөгч Шэйнбаум сураггүй алга болсон хүмүүсийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэх хэд хэдэн арга хэмжээ зарлаад байгаа.

Ингэхдээ тэр бас дээрх олдворыг улс төрийн ашиг хонжооны зорилгоор ашиглахыг оролдож буй сөрөг хүчнээ шүүмжилсэн юм.

зураг
 

Мексикт сураггүй алга болсон хүмүүсийн талаар ном бичиж байсан Чантал Флорес “Халискогийн олдвор нь одоогийн засгийн газар, бас өмнөх ерөнхийлөгч Лопез Обрадорын засгийн газар асуудлыг нуугаад зогсохгүй, олон нийтийг төөрөгдүүлж, залилахад оролцдог байсныг харууллаа. Хүмүүс сураггүй алга болох явдал арилаагүй цагт хүчирхийлэл, гэмт хэрэг энэ улсад буурахгүй” гэж ярьжээ.

Одоогоор Халискогийн эрх баригчид илэрсэн газарт хэвлэл мэдээллийнхэн болон сураггүй алга бологсдын ойр дотны хүмүүсийг нэвтрүүлэхгүй байгаа юм.

Ерөнхий прокурор Манеро энэ байдлыг өөрчилж, хамаарах хүмүүст нээлттэй болгохоор төлөвлөж байгаагаа өчигдөр мэдэгдсэн байна.

Халискод үйл ажиллагаа нь төвлөрдөг Мексикийн хамгийн хүчирхэг картелуудын нэг Халискогийн Шинэ Үеийнхэн бүлэг дээрх олдвороос зайгаа барьж, өөрийнх нь нэр хүндийг унагахын тулд бодит баримтыг гуйвуулсан “аймшгийн кино зохиож байна” хэмээн идэвхтнүүдийг буруутгасан мэдэгдэл гаргажээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Rebecca Brooklyn [185.195.59.195] 2025/3/30
I'm thrilled to share my positive experience with Data Forensics Cyber Services, who successfully helped me recover my digital currency from scammers. If you're a victim of cryptocurrency scams, I highly recommend reaching out to Data Forensics Recovery Cyber Services. Their expertise and assistance can be invaluable in recovering your lost assets. Let's spread awareness about these scams and support those affected. Kudos to Data Forensics Recovery Cyber Services for their exceptional work!" you can reach them via Email:DataForensicscyberservices@protonmail .com WhatsApp:+1(315)612-1269 Website:https://www.data-forensics.e/
0 | 0 Хариулах
Хов базъя [202.126.90.14] 2025/3/21
Оюун-Эрдэнэ Нямбаатар нар бол жинхэнэ ажил хийж байгаа хүмүүс. Нямтайшир бол жинхэнэ баялаг бүтээж ажлын байр нэмэгдүүлсэн хүн.
0 | 1 Хариулах
Зочин [59.153.113.148] 2025/3/21
Ямар юмных нь ажил хийдэг юм, бүгдийг нь самарч байна ш дээ. Ямар юмных нь баялаг бүтээж ажлын байр нэмэгдүүлэх, бүгдийг нь цөлмөж дуусч байна ш дээ.
0 | 0 Хариулах
Хов базья [202.9.40.57] 2025/3/20
Дуучин нэртэй ам баригч, панограм ашигладаг эрдэнэчимэг хунгын хотхондоо хужаатай дэр нэгтгэжээ.....танай хотхоныхон ярьж бна
0 | 5 Хариулах
Зочин [103.57.92.176] 2025/3/20
Монголын баячуудыг л аваачих хэрэгтэй газар бна
1 | 1 Хариулах
Зочин [139.5.216.204] 2025/3/20
Оросын гар хөл бологсдыг аваачмахр юм. Боссон Хөхсөн Боов чууд, Уран эсэргүүцэгч нарыг
4 | 3 Хариулах
Зочин [107.122.177.28] 2025/3/20
Мексик улсын гэмт хэргийн бүлэглэлүүд,картелиудын галт зэвсгийн 78 хувь нь АНУ-аас контрбандын замаар хууль бусаар нийлүүлэгддэг гэж АНУ-ын Хууль зүйн яам албан ёсоор мэдэгдсэн байдаг.Трампын сүрдүүлгийн хариуд Мексик улсын ЗГ-аас АНУ өөрөө буу зэвсэг галт хэрэгсэлийн хууль бус наймаагаа таслан зогсоохыг шаардсан …..
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.115] 2025/3/20
Украйны Бандеровчуудын аллагууд шиг л юм.
2 | 11 Хариулах
Зочин [109.70.100.2] 2025/3/20
Украинаа бөгсөндөө чихээд зайл
2 | 2 Хариулах
Зочин [202.9.41.119] 2025/3/20
Camd bogsondoo cixex ymc bhqshde bandi mn
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.91] 2025/3/20
suirsen oron.turiin alban haagchid ni bugd mafitaigaa holbootoi.
2 | 0 Хариулах
WTF [202.126.91.107] 2025/3/20
улс доторх улс ийм л аюултай.
9 | 0 Хариулах
Зочин [139.5.216.71] 2025/3/20
Үнээн, нэг мөр дарж авах хэрэгтэйдээ энэ Мексикүүд
0 | 0 Хариулах
WTF [202.126.91.107] 2025/3/20
uls dotrohi uls iim layultai
0 | 0 Хариулах