Монгол орны нийт нутгаар хуурайшилтын улирал эхэлж, ой хээрийн түймэр гарах нь нэмэгджээ.
2025 он гарсаар улсын хэмжээнд гуравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо,Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил сум, нийт таван аймгийн 15 суманд 18 удаагийн ой, хээрийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ.
Дээрх хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 840 га, хээрийн 1,385,830 га талбай, 39 гэр, 15 сууц, чингэлэг, зургаан автомашин, 11 мотоцикл, 75 малын хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа, 6,937 бог, 569 бод мал, 7,230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртсөн байна.
Харин өнгөрсөн онд 137 удаагийн ой хээрийн түймэр гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!