Уншиж байна ...

CU Конвениенс дэлгүүр ариун цэврийн өрөөнд шинэчлэлт хийж, иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлсээр байна

ikon.mn
Өнөөдөр 10 цаг 16 минут
Сурталчилгаа

Улаанбаатарт цэвэр, тохилог ариун цэврийн өрөө олж үйлчлүүлэх асуудал иргэдэд нийтлэг тулгардаг асуудлуудын нэг байсан. Үйлчилгээний байгууллагууд ариун цэврийн өрөөгөө олон нийтэд ашиглуулах дургүй, эсвэл ариун цэврийн өрөө байгаа эсэх нь ч тодорхойгүй, бүр цаашлаад манай хотод нийтийн ариун цэврийн өрөө байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй.

Харин сүүлийн жилүүдэд CU Конвениенс дэлгүүр өөрсдийн салбар дэлгүүрийн үйл ажиллагаагаар дамжуулан энэ байдлыг өөрчилж, нийгэмд эерэг хувь нэмэр оруулсаар байна.

Тэд өөрсдийн 380 салбар дэлгүүрийн ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэгүй үйлчилж, Улаанбаатар хотын ариун цэврийн өрөөний хүртээмжийг өдөр өдрөөр нэмэгдүүлсээр байгаа.

Үүгээр ч зогсохгүй тэд 100 салбарын ариун цэврийн өрөөг бүрэн шинэчлэх ажилд энэ онд нийт 1.2 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд салбарын ариун цэврийн өрөөний ашиглалт, тасралтгүй байдлыг хангах нийтэд үйлчлэх зориулалт бүхий, нэгдсэн стандарттай болгож ахин шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.

зураг
 

CU-ийнхэн өөрсдийн салбар дэлгүүрийн ариун цэврийн өрөөг шинэчлэн сайжруулж, засварлахаас гадна, нийгмийн хариуцлагын хүрээнд Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн ариун цэврийн өрөөг бүрэн шинэчиллээ.

Өдөрт 1500 гаруй хүн үйлчлүүлдэг тус эмнэлгийн ариун цэврийн өрөөнд 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, орчин үеийн эмнэлгийн шаардлага хангасан тоног төхөөрөмж суурилуулж, өвчтөнүүдийн тав тух, эрүүл ахуйн стандартыг хангасан цэвэр, цэмцгэр орчныг бүрдүүлж, хүлээлгэн өглөө.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.