Уншиж байна ...

Түймэртэй бүсэд үүлэнд нөлөөлж нойтон цас оруулав

Б.Төгөлдөр
Өнөөдөр 9 цаг 50 минут
IKON.MN
зураг
 
УЦУОШГ

Түймэр унтраах үйл ажиллагааг дэмжих зорилгоор Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын тушаалаар түймэртэй байгаа Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн үйл ажиллагааг эхлүүллээ. Сүхбаатар аймгийн УЦУОШТ-ийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан Шарга бороо-2 экспедиц Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүлэнд нөлөөлж нойтон цас хоёр цаг орлоо, өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар Баруун-Урт суманд 0.3мм, Баяндэлгэр суманд 0.0 мм, Асгат суманд 0.0 мм хур тунадас нойтон цас ороод байна.

Өнөөдөр Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд үргэлжлэн ажиллана.