Уншиж байна ...

2025 оны анхны бороо өчигдөр Улаанбаатарт оржээ

Г.Мөрөн, iKon.mn
Өнөөдөр 9 цаг 24 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны анхны бороо орсныг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас мэдээллээ. 

Тодруулбал өчигдрийн 18:25-18:31 цагт буюу зургаан минутын хугацаанд Улаанбаатар цаг уурын өртөө дээр энэ жилийн анхны бороо тэмдэглэгдсэн байна. 

Яг одоогийн байдлаар Улаанбаатарт мэдрэгдэх температур -9 градус, цастай, агаарын харьцангуй чийг 92 хувь байна. 

Өнөөдөр Дорнодын хойд хэсгээр их хэмжээний цас орж, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20, зарим үед 24 метрийг давж ширүүсэх төлөвтэй байгаа юм. 

Мөн төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.