Уншиж байна ...

Х.Орхонсэлэнгэ: 93 дугаар сургуулийн өмнөх барилгыг нураан шинээр барьж ашиглалтад оруулж байна

Д.Янжиндулам, ikon.mn
Өнөөдөр 8 цаг 44 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 93 дугаар сургуулийн шинэ байрыг ашиглалтад оруулжээ.

Уг сургуульд 640 хүүхэд сургах багтаамжтай бөгөөд тусгай хэрэгцээт буюу тэргэнцэртэй иргэдэд зориулсан тавцанг шийдэж өгсөн нь давуу тал болохыг Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын барилгын хяналтын инженер Х.Орхонсэлэнгэ онцлов.

Тэрбээр "Сургуулийн шинэ барилга нь бүх стандартыг хангасан.

93 дугаар сургуулийн өмнөх барилга нь ашиглалтын бус зориулалтаар байсныг нураах шийдвэр гарч, дахин төлөвлөсний үндсэн дээр шинээр барьж ашиглалтад оруулахад бэлэн боллоо.

Боловсролын Ерөнхий Газраас уг сургуулийг барих тендерийг зарласан юм. Барилгын ажлыг "Дарцагт ноёд" ХХК гүйцэтгэлээ" гэж мэдээллээ.