Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол дахин бүртгэгджээ.
2025 оны хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Уг сэжигтэй тохиолдол Монгол-Оросын 3-р сургуульд явдаг өгүүлэмжтэй тул тус сургуулийн багш, сурагч, ажилчид улаанбурханы эсрэг вакцинд болон үзлэгт ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагийн хооронд ЯАРАЛТАЙ ирж хамрагдахыг мэдэгдсэн байна.
Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, туйлын халдвартай, агаар дуслын замаар халдварладаг цочмог халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд огт хамрагдаагүй, вакцины бүрэн тунд хамрагдаагүй, улаанбурхан өвчнөөр өмнө нь өвдөж байгаагүй хүн халдвар авч, өвчлөх эрсдэлтэй.
Иймд улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа улс орнуудад ялангуяа Вьетнам, Зүүн Өмнөд Азийн орнуудад аялахаар төлөвлөсөн бол та дараах арга хэмжээ, зөвлөмжийг заавал дагаж мөрдөнө үү. Үүнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!