Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1,000, 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоногт 5,000 төгрөг төлж буй.
Харин маргааш буюу 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүндэтгэх дөрвөн шалтгаанаар буюу эмчилгээ хийлгэх, машин нь эвдэрсэн, оршуулгын зан үйлд оролцох, онцгой байдлын үед дайчлагдан нийслэлд олон хоносон орон нутгийн дугаартай автомашинаас хураамж авахгүй байх журам хэрэгжинэ.
Эдгээр дөрвөн шалтгаанаар нийслэлд зорчсон бол дараах бичиг баримтыг бүрдүүлж төлбөрөөс чөлөөлөгдөнө. Төлбөрөөс чөлөөлөгдөх иргэний хүсэлт, нотлох баримтыг
www.ubtraffic.mn сайтаар хүлээн авах юм байна.
Үүнд,
- Эрүүл мэндийн шалтгаанаар нийслэл хотын нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн,
Нотлох баримт:
- Иргэний хүсэлт
- Үйлчилгээ авсан эмнэлгийн эмчлэгч эмчийн тамга, тэмдэг, гарын үсэг бүхий эмнэлгийн бичиг, бусад
- Оршуулгын үйл ажиллагаанд оролцох шалтгаанаар нийслэл хотын нутаг дэвсгэрт хуанлийн 14 хоногоос илүүгүй байрласан.
Нотлох баримт:
- иргэний хүсэлт
- нотлох бичиг баримт, тээврийн хэрэгслийн буяны ажлын бичиг, бусад
- Хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан,
Нотлох баримт:
- Иргэний хүсэлт
- зам тээврийн осолд холбогдож тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт.
- Тээврийн хэрэгсэлд гэмтэл учирч хөдөлгөөнд оролцоогүй бол гэмтэл учирсан нь үнэн болох тээврийн хэрэгслийн зураг, засварт үйлчилгээ хийлгэсэн бол үйлчилгээний төлбөрийн баримт, бусад
- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцоогүй маршрутыг Тээврийн цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран давхар шалгаж тогтооно.
- Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан,
Нотлох баримт:
- Иргэний хүсэлт
- Онцгой байдлын үед ажиллах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр (журам, тогтоол, захирамж, тушаал, албан бичиг гэх мэт мэдээллийг хавсаргана.)
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!