Уншиж байна ...

Нийт нутгийн 60 гаруй хувь нь цастай байна. Маргааш ихэнх нутгаар өнөөдрөөс 8-10 градусаар хүйтний эрч суларна

М.Батчимэг, ikon.mn
2 цаг 6 минутын өмнө
IKON.MN

Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

  • Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их,
  • Увсын Наранбулаг, Тэс, Баруунтуруун, Малчин, Хяргас, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Нөмрөг, Сонгино, Түдэвтэй, Баянхонгорын Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 10.1-20 см,
  • бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 30-50 см хүртэл зузаан цастай байна.  
зураг
 

Маргааш өдөртөө /02.13/ ихэнх нутгаар өнөөдрөөс 8-10 градусаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус,

Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7…-12 градус,

Хангай нурууны өвөр бэл болон говийн бүс нутгар +4…-1 градус, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.

зураг