ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Hakuho Cup 2025" тэмцээний багийн төрөлд Монголын баг МӨНГӨН медаль хүртлээ

ikon.mn
2025 оны 2 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Инжинааш Бор

-Япон Улсаас Канако Ониши мэдээлж байна-

Энэ сарын 11-нд Токиогийн Рёогокү Кокүгикан ордонд 15 дахь удаагийн "Hakuho Cup 2025" боллоо. Энэ удаагийн тэмцээнд Япон, Монгол, Хонконг, Украин, АНУ, Тайвань, Бразил, Киргиз, Узбекистан зэрэг 13 орон, бүс нутгаас 1,100 тамирчин оролцсон юм.

Багийн төрөлд 202 багаас Г.Наранбат дасгалжуулагчтай Ц.Хишигбаяр, Н.Түвшинсайхан, Б.Амармэнд, Б.Батбилгүүн, Ж.Билгүүдэй нарын Монголын баг мөнгөн медаль хүртэв. 

Тэмцээний талаар багш Г.Наранбат “15 жилийн ой тохиож буй энэ тэмцээнд амжилттай оролцох нь бидний зорилго байсан. Үргэлж хичээл зүтгэлтэй байдаг хүүхдүүддээ баярлаж байна” гэлээ.

Бага дунд сургуулийн 13-15 насны ангилалд Монголоос Тоттори мужийн Ниши бага дунд сургуульд сүмо бөхөөр хичээллэж буй Т.Чилгүүн алт, Ө.Хашмаргад хүрэл медаль зүүв.

Миягино ояката 2009 оноос хойш зохион байгуулж буй тус тэмцээн нь 15 хүртэлх насны тамирчид оролцох боломжтой сүмогийн тэмцээн гэдгээрээ онцлог юм.

Сүмочдын хүсэн хүлээдэг Сүмогийн төв ордны дэвжээн дээр хүүхдүүдийн хөлс хүч, баяр баясал бас нулимс дусалсан өдөр болж өнгөрлөө. Энэ тэмцээнд оролцож, сайн барилдах нь сүмогоор хичээллэдэг хүүхдүүдийн зорилго болж, хэдэн жилийн дараа мэргэжлийн бөх болох тохиолдол нэмэгдсээр байна. Японд төдийгүй дэлхийн сүмод хайртай хүүхдүүдэд том мөрөөдөл бэлэглэдэг билээ.

ФОТО

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.218.98] 2025/2/14
Jingiin iluudel
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.152] 2025/2/12
Энэ мэдээг оруулж байгаа хүн нь сумогийн тухай мэдэхгүй байж болно. Гэхдээ ядаж эхний өгүүлбэр дээр нь тэмцээнийхээ нэрийг Hakuho биш Hakuhu гээд биччихсэн байгааг нь засчихгүй :(
0 | 0 Хариулах
зочин [66.181.166.196] 2025/2/12
Хүүхдүүдийг нохойн замаар оруулж байгааг ингэж сайшаан магтаад байх хэрэг байна уу, сумо насан туршийн хоол олж идэх мэргэжил энэ тэр биш ш дээ, ер нь тус болохоосоо ус болох нь дийлэх талдаа байх вий
2 | 9 Хариулах
Зочин [202.126.90.247] 2025/2/12
хичээллэх сонирхолтой нууд нь л очиж байгаашд ямар хүчээр барилдуулаад байгаа биш
1 | 1 Хариулах