2025 оны 02 сарын 12 өдөр
Тендерийн нэр: “ДИЖИТАЛ КОНЦЕПТ” ХХК-ийн ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВ-ийн төсөл, барилгын ДОТОР ХАЛААЛТ, УСАН ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН СИСТЕМ УГСРАЛТЫН АЖИЛ
Тендерийн дугаар: “ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВ”-01/2025
Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 02-р сарын 13-ны 10:00 цаг
Тендер хүлээж авах хугацаа: 2025 оны 02-р сарын 26-ны 17:00 цаг
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:
БЗД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдах “ДИЖИТАЛ КОНЦЕПТ” ХХК-ийн ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВ төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд тус барилгын ДОТОР ХАЛААЛТ, УСАН ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН СИСТЕМ ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга тэнхлэгээрээ B блок 58,0х35,50м, A блок 58,0х54,0м гэсэн хэмжээтэй ба зоорьгүй металл рам хийцтэй үйлдвэрийн барилга юм.
“ДИЖИТАЛ КОНЦЕПТ” ХХК-ийн ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВИЙН барилгын ажил: Барилгын Дотор халаалт, Ус хангамж, ариутгах татуургын систем угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ доорх зүйлсийг анхаарах.
Төлөвлөгдсөн барилга нь хоол үйлдвэрлэлийн зориулалттай металл хийцлэлтэй үйлдвэрийн барилга бөгөөд барилгын металл хийц нь хэвтээ болон босоо чиглэлд холбоос төлөвлөсөн ган каркас хийцтэй.
Тендерийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.
Хаяг: БЗД, 10-р хороо, “М Би Си азиа пасифик” ХХК-н ҮЙЛДВЭР АЖ АХУЙ, АГУУЛАХЫН БАРИЛГА
Хариуцагч: /Төслийн менежер/ Г.Бямбажаргал
Утас: 95050495
И-мэйл: project.coordinator@sdservice.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!