Уншиж байна ...

$300 мянгын шагналын сантай "IEM Dallas 2025" тэмцээнд Азийг төлөөлж оролцох багийг тодруулах шалгаруулалт эхэллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын цуврал тэмцээнүүд дэлхийн томоохон хотуудад өндөр шагналын сантай жил бүр зохион байгуулагддаг. Үүний нэг болох "Intel Extreme Masters Dallas 2025" тэмцээн АНУ-ын Даллас хотноо ирэх тавдугаар сарын 19-25-нд зохиогдохоор хуваарь гарчээ.

Нийт 300,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 16 баг хоёр хэсэгт хуваагдаж тоглох бөгөөд манай улсаас "The MongolZ" баг урилгаар оролцоно. Тэгвэл Азийн бүсийг төлөөлж оролцох нэг багийг тодруулах сонгон шалгаруулалт өнөөдөр эхэлж байна. 

Энэхүү сонгон шалгаруулалтад дөрвөн баг хоорондоо тоглох бөгөөд манай улсаас "ATOX Esports", "The Huns Esports" оролцож байгаа билээ. Түрүүлж гурван удаа хожсон баг нь "Intel Extreme Masters Dallas 2025" тэмцээнд Азийн бүсийг төлөөлж оролцох юм.

"ATOX Esports" багийн хувьд Хятадын "TYLOO"-тай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар, "The Huns Esports" багийн хувьд Хятадын "Lynn Vision Gaming" багтай мөн адил "Во3" журмаар тоглож байна.

Хожсон хоёр баг нь дээд хүснэгтэд хоорондоо тоглоно. Тэгвэл хожигдсон хоёр баг нь доод хүснэгтэд хасагдахгүйн төлөө өнөөдөр тоглох хуваарь гарчээ.  

зураг
 

"IEM Dallas 2025" тэмцээнд түрүүлсэн баг 125 мянган ам.долларын шагнал авах бол хоёрдугаар байр 50,000 ам.доллар, 3-4 дүгээр байр 25,000 ам.доллар хүртэх юм.

Иймэрхүү томоохон цуврал тэмцээнүүд дэлхийн чансааны дээгүүр бичигдэж буй багуудад оролцох урилга явуулдаг. Нөгөө талдаа бүс бүсээс сонгон шалгаруулалт явуулж, оролцогч багуудынхаа 50 хувийг бүрдүүлдэг. 
Бүс бүрээс шалгарсан багууд оролцож буй тэмцээндээ амжилт гаргавал дэлхийн чансааны байраа ахиулах боломжтой. Ингэснээр "The MongolZ" баг шиг томоохон тэмцээнүүдэд урилгаар оролцох боломж нээгдэх юм.