Өнө эртнээс уламжлалтай
Өвөг дээдсийн ерөөлтэй
Ургах нарны туяатай
Учран золгохын баяр - Сар шинийн баяр билээ.
Сар шинийн баяр нь Монголчуудын хувьд шинэ онтой учран золгож, өнгөрсөн жилээ баяртайгаар үдэн, ирэх ондоо элбэг дэлбэг, аз хийморьтой байхыг билэгддэг хамгийн эрхэм уламжлалт баяр юм. Энэхүү баярын нэг онцлог нь үндэсний өв соёл, зан заншил, уламжлалт идээ ундаа, бэлгэдлийн гүн утгатай холбоотой байдаг билээ. Билгийн тооллоор Могой жил нь ухаалаг, билиг оюун төгс, эд баялгийн бэлгэдэлтэйд тооцогддог. Монгол түмэн могойг сархдаар аргадвал ирэх жилдээ арвин дэлгэр, өлзий буянтай байна хэмээн үздэг аж. Тиймээс Сар шинийн баяраар идээний дээж болгон айраг, цагаан сархад өргөж, баярын хундагаа мялаадаг уламжлалтай.
Гэсэн хэдий ч Сар шинийн баяр нь өргөн дэлгэр тэмдэглэгддэг атлаа ихээхэн зардал шаарддаг баяруудын нэг билээ. Монголын Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны мэдээлснээр, 2024 оны эхний улирлын байдлаар манай улсын гадаад худалдааны эргэлт 8.4 тэрбум ам.долларт хүрсэн нь иргэдийн идэвхтэй худалдан авалт, баярын бэлтгэлтэй холбоотой гэж үзэж болохоор байна.
Цагаан сар угтахтай зэрэгцэн олон өрх зээл авч, өр тавьж баярын бэлтгэлээ базаадаг бөгөөд нийт өрхийн 64% нь Цагаан сарын баярт зориулан дунджаар 1.5-2 сая төгрөгийн зардал гаргадаг гэсэн тооцоо гарсан байна. Энэ нь иргэдийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлж, богино хугацааны зээлийн эрэлт нэмэгдэх шалтгаан болж буйг илтгэнэ. Баярын үеэр орлогоосоо давсан зардал гаргах нь санхүүгийн хүндрэл үүсгэхээс гадна зарим өрхийг зээлийн хүүгийн дарамтад оруулах эрсдэлтэй юм.
ҮСХ-ны мэдээлснээр 2024 оны эхний улиралд 217 мянга орчим иргэд хилээр гарсан бөгөөд үүний тодорхой хувь нь Цагаан сарын баярт зориулан урд хөршөөс бараа бүтээгдэхүүн худалдан авах зорилготой байсан байна. Энэ нь гадаад худалдааны өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлж буй ч, дотоодын үйлдвэрлэл, эдийн засагт сөрөг талтай байж болзошгүй юм.
Сүүлийн жилүүдэд Монголын хэрэглэгчид үндэсний бүтээгдэхүүний чанар, онцлог давуу талыг ойлгож эхэлсэн нь эерэг хандлага авчирч байна. Гэрийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид уламжлалт гар урлал, органик хүнсний бүтээгдэхүүн зэрэг нутгийн гаралтай барааг борлуулах нь нэмэгдэж, импортын барааны хамаарлыг бууруулах алхам болж байна. Энэ нь нэг талаас дотоодын үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих сайн талтай бол, нөгөө талаас хэрэглэгчдийн санхүүгийн хувьд илүү хэмнэлттэй сонголт хийх боломжийг бүрдүүлж байна.
Монголын үндэсний брэндүүдийн онцлог нь дотоодоос түүхий эдээ бэлтгэн, ямар нэгэн химийн нэмэлтгүй бүтээгдэхүүнийг таны гарт хүргэдэг байдлаараа онцлогтой.
Жишээлбэл: “Шигүдэри” нь тансаг идээний дээж бөгөөд “Шимийн сархад” -ын охь найрлагыг орчин үеийн технологийн дэвшилттэй хослуулсан бүтээгдэхүүн аж.
Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний Mont-Yak брэнд хэд хэдэн төрлийн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлдэг аж. Baigal, Yalguun брэндүүд нь үндэсний өв соёл, бахархам өвөрмөц ахуй уламжлалаа уран зургаар дүрслэн, гоёлын бүтээгдэхүүнээ урлаж байна. Гоо сайхны Lhamour брэнд нь органик арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь дэлхий нийтийн эрхэм зорилготой уялдаж байгаагаараа онцлогтой.
Үндэсний брэндүүд нь зөвхөн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна, байгаль орчинд ээлтэй, үндэсний уламжлалтай холбоотой үйлдвэрлэлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Үүний зэрэгцээ монгол өв соёлоо хүндэтгэж буйн хэлбэр юм.
Иймд уншигч та бүхнийг баярын ширээгээ дотоодын бүтээгдэхүүнээр чимэглэж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн сацуу зочид гийчдээ дайлан, гарыг нь цайлгах нь хамгийн зөв сонголт болно гэдгийг зөвлөх байна.
Үндэстний дархлаа болсон сар шинийн баяртаа дотоодын брэндээрээ гоёцгооё!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!