ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг барьж байгуулах, ашиглалтыг “Монголын төмөр зам” компани хариуцна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 2 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх талаар хэлэлцжээ. 

“Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-уудын 2024 оны цэвэр ашиг, 2025 оны хөрөнгө оруулалтаар, дотоодын нөөц бололцоонд тулгуурлан Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замыг санхүүжүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагад  зөвшөөрсөн байна. 

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтыг “Монголын төмөр зам”  компани хариуцах аж. 

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн  төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл 87.2 км, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6 км, нийт 102.8 км урт үргэлжилнэ. Төмөр замыг гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй байхаар төлөвлөж байна. Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм байна. 

Төмөр замын суурь бүтэц, түүний иж бүрдэл болох инженерийн байгууламж, эрчим хүч, ус хангамж, өртөө, зөрлөг болон бусад барилга байгууламжийг барихад шаардагдах техникийн нөхцөл, холбогдох зөвшөөрлийг зохих журмын дагуу тухай бүрд шуурхай олгохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.114.15] 2025/2/16
Энэ Оюун-Эрдэнэ хийж чадахгүй. Энэ төмөр замыг хийнэ гээл хэдэн жилийн өмнө нээх сүртэй ёслоол байсан биз дээ
0 | 0 Хариулах
Батаа [202.126.91.40] 2025/2/13
Энэ зам нь ямар ашигтай юм бол хий хөрөнгө тарамдах бий дээ
0 | 0 Хариулах
Иргэн [103.57.94.79] 2025/2/13
Хөшгийн хөндийд тээвэр ложистикийн цогцолбороо гаргамаар байна!!! Мөн энэ замаа Эмээлтийн зам, баруун талаас УБ- билгийн замтай холбчихвол УБ ачаалал эрс багассан!!! Нарантуулын бөөний худалдааг УБ баруун талд гаргах шаардлагатай бн!!!
0 | 0 Хариулах
И [103.212.118.18] 2025/2/13
Богдхаан төмөр зам гэж төсал байсан , мөн биздээ. Хот дундуур транзит болон аюултай ачаа тээвэрлэдгээ яаралтай болимоор юм. Газтай ганц машин шатаад юу болов ? !!!
2 | 0 Хариулах
Irgen [202.55.188.124] 2025/2/13
Mglchud buteen baigulalt bhgui tgd urd hoid 2 hurshuus guij bdg uls odoo uursuddu yuma hij buteeh heregtei shde dandaa 2 hurshiin daramtand bn gej yu bhaw de tamine
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.159] 2025/2/12
Маш зөв шийдэж дээ Оросууд Богд уул тойруулаад барьяа гэхээр элдэвээр дарамтлаад байхад энэ трассыг ашиглаад хотынхоо монголчуудын эрх ашигт зориулаад барих хэрэгтэй..Оросуудаас асуух гуйх хэрэггүй бид чаддаг гэдгээ Говийн замд харуулсан ш дээ эхлээд Хөшигтын хөндий хүрээд ачааны терминалууд олноор бариад түгжрэл багасна Туулын хурдны зам, Налайхын зам, Ургшаа Чойрын замтай нийлээд супер ложисток бий болж түгжрэл буурнаа
3 | 0 Хариулах
Зочин [202.126.91.170] 2025/2/12
Ene tomor zam yag yamar ashigtai gedgiig ni taipbarlachih site baina uu? Esvel ulsiin nuurs uu
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.46] 2025/2/12
Оросоос УБТЗ ээ авчих аавын хүү алга уу
5 | 1 Хариулах
Зочин [202.126.89.24] 2025/2/15
Удахгүй ээ оросуудад яг одоо мөнгө их хэрэгтэй байгаа би хэдэн ногоон өгөөд авчихая харин авсан хойно нь эрдэнэт шиг төр иргэнээсээ дээрэмдчихгүй юм байгаа биз дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/12
УБТЗ-аа бүтнээр нь Монголын эзэмшилд авмаар байнаа. Оросууд талын эзэмшдэг болохоор элдэв холболт өргөтгөл хийх гэхээр маш их удаашрал, хүнд суртал бий болоод байна. 2005 онд л Америкийн 1000-ны Сангийн мөнгөөр барих асуудал босоход Оросын ТЗ-ын дарга Якунин ирж болиулж байсан. 2021 онд л энэ замыг барьж эхэллээ гээд л сүржин нээлт болоод байсан дараа нь Оросын бас нэг дарга танай энэ замд УБТЗ-тай холбохыг зөвшөөрөхгүй гээд л пээдийгээд байсан.
8 | 0 Хариулах
Зочин [202.179.26.78] 2025/2/12
Нэгдүгээрт . Голомтынхон Богд хан төмөр зам гэж төсөл хэргэжүүлээд асар өндөр төсөвлөж Засгийн газар одоо тэрийг нь төлөх мөнгөгүй сууж байгаа. Хоёрдугаарт . Богд уулын урдуур ямар ч төмөр зам хэрэггүй . Хотынхоо зүүн захаар Батсүмбэрээс Багахангай рүү шулуун зам тавих нь хэрэгтэй байх. Хамаагүй бага зардлаар олон асуудлыг шийднэ. Гуравдугаарт. Батсүмбэр Багахангайд ачаа болон зорчигчийн томоохон терминал байгуулах хэрэгтэй Дөрөвдүгээрт . УБ хотын яг голоор нь явж байгаа төмөр замаа хуулж авто зам болгох хэрэгтэй. Өргөн бэлэн трасс болон далан байна. Ямар ч ТУУЛЫН ХУРД- ны зам , 1,9 их наяд хэрэггүй.Төмөр замын урагшаа ба хойшоо гарах зардал тэнгэрт тулсан.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.116.168] 2025/2/12
АШИГ БАИНА У
3 | 1 Хариулах
Зочин [133.106.156.164] 2025/2/12
Ongotsoor nuurs zuuh gej bgan bhda
0 | 1 Хариулах
Зочин [66.181.160.37] 2025/2/12
Мухар төмөр зам. Тэр нь оросын оролцоотой төмөр замтай холбоотой байх юм уу. Тэрүүгээр юу зөөх юм бол. Тавантолгой зүүнбаянгийн төмөр замаар 7 хоногт 1 удаа л нэфть ачсан цуваа явдаг. Бусад улсын төмөр замаар бол 5 минут тутамд ачаа ачсан галт тэрэгнүүд явах юм билээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.24] 2025/2/15
Улаанбаатар хотод буух бүх ачаа бараа хөшигийн хөндийд бууна тэнд терминал замууд тавигдана тэндээс ачаа бараа нь хотруу машинаар зөөгдөнө мөн хөшигийн хөндийд том барилгын зах авто машины захууд бий болно
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.39] 2025/2/12
Газрын тос боловсруулах үйлдвэр шиг...Дарханы зам шиг урт настай удаан жаргалтай ажлууд ихсэх төлөвтэй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.248] 2025/2/12
Бас нэг өглөө босоод гэнтийн шийдвэр гаргав уу.
0 | 0 Хариулах