Бизнесийг төлөөлсөн байгууллагууд Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн "Бизнест ээлтэй Монгол" хөтөлбөрийг магтаж, тусгай зөвшөөрөл болон татварын багц хуулийн шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлж, хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр "Монголын Эдийн Засгийн Форум" НҮТББ-ын тэргүүн Ч.Ганхуяг Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар дараах мэдээллийг хуваалцлаа.
Сэтгүүлч: Ч.Ганхуяг та жил бүр МАН-ын удирдлагуудыг Төрийн ордонд авч ирээд Монголын Эдийн Засгийн Форум зохион байгуулдаг. Гаднынхан манай улсыг сонирхож байна, хөрөнгө оруулалтын орчин ээлтэй таатай болсон гээд чуулдаг.
Жил бүр энэ асуудлыг ярьдаг атлаа гарсан шийдэл байна уу. Бизнесийн орчин сайжрахгүй байна. Жил бүрийн эдийн засгийн форумаас хэдэн хүн Монголд хөрөнгө оруулсан бэ. Бүтэн жил болоход үр дүн байна уу.
"Монголын Эдийн Засгийн Форум" НҮТББ-ын тэргүүн Ч.Ганхуяг: Манай сэтгүүлчид ийм байдлаар асуудлынхаа гүн рүү шулуухан орох нь гоё хандлага санагдлаа. Намайг энэ хурлыг олон удаа хийсэн гэж ярилаа. Өнөөдөр энэ олон төлөөлөл орж ирсэнд олзуурхаж байгаа. Нөгөө талдаа бизнест ээлтэй байна гэж зарласан.
Бид энэ байдалтай эвлэрмээргүй байгаа. Эвлэрэхгүй гээд жагсаал цуглаан хийж байдлыг тогтворгүйжүүлэх арга байхгүй. Хүн хэлээрээ гэдэг, сайжиртал нь ярьсаар байх болно.
Гэхдээ бид энэ 30 жилд өөрсдийнхөө гаргасан ахицыг хэтэрхий дорд үзмээргүй байна. Чөлөөтэй парламентын ардчилсан тогтолцоо дор энэ өсөлтийг гаргаж, хөгжил дэвшлийг авч ирэх гээд бууж өгөхгүй эдийн засгийн форумыг хийж байгаа. Монголын Эдийн Засгийн Форумаар үр дүн гардаг. Яагаад гэвэл бид хурал хийж, зөвшөөрлийг цуцаллаа. НӨАТ дээр өөрчлөлт гарна.
"Envision" компани 50 мегаваттын хураагуурыг чуулга уулзалтын үеэр зарлаж хийгээд өнөөдөр бид тогийн хязгаарлалтад их орсонгүй. Өнгөрсөн өвлөөс ялгаатай нь бид энэ жил 2-3 удаа тог таслуулах шиг боллоо. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн компани хамтарч хийсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!