Уншиж байна ...

Нэг саалийн үнээнээс жилдээ 9 мянган литр сүү саадаг үхрийн аж ахуй эрхлэгч, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч гэр бүл зэргийг аваргаар шалгаруулжээ

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 59 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн ажиллах хүчин болсон малчид, тариаланчдын бүтээмжийг үнэлж жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын аваргуудыг шалгаруулдаг уламжлалын дагуу улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчдыг тодруулжээ. 

Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, тариаланчдын амжилтыг үнэлэн 2025 онд:

  • Улсын аварга малчнаар 140,
  • Улсын хошой аварга малчнаар 14,
  • Улсын аварга саальчнаар долоон иргэнийг,
  • Улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг,
  • Улсын аварга тариаланч хамт олноор 17 аж ахуйн нэгжийг,
  • Улсын аварга тариаланчаар 23 хүртэлх иргэнийг тус тус шалгаруулсан байна. 

Энэ жил мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлсэн, хөдөөгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг бодитой оруулж, манлайлан ажиллаж байгаа байдлыг голлох үзүүлэлт болгожээ. 

Тухайлбал малчид, фермерүүдийн дунд Монгол орны нөхцөлд нэг саалийн үнээнээс жилдээ 9.0 мянган литр сүү саадаг олон улсын жишигт нийцсэн сүүний үхрийн аж ахуй эрхлэгч, хотоос хөдөө гарч эрчимжсэн аж ахуй эрхлэн хөдөөгийн хөгжлийн загвар бий болгож байгаа залуу фермер гэр бүл, бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулж чанартай, таваарлаг үхэр сүргийг дагнан үржүүлж байгаа малчид, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, техникийн шинэчлэл хийсэн тариаланч хамт олон, шинэ нэр төрлийн таримал тариалж нутагшуулсан тариаланчид багтжээ.