Уншиж байна ...

Т.Даваадалай: Улаанбаатар хотын мега төслүүдэд дотоодын цемент үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана

Б.Манлай
1 цаг 35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлээд буй.

Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Монцемент" ХХК-ийн удирдлагыг хүлээн авч уулзаж, мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллах талаар санал солилцов.

"Монцемент" ХХК-ийн удирдлага Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төслүүдэд хамтарч ажиллахаа илэрхийлсэн байна.

Нийслэлийн зүгээс мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана гэдгээ хэлжээ.

2024 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын зам, гүүрний төслийг хэрэгжүүлэхэд Хятадын "Тяньхао" компани цементээр хангах тухай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан билээ.