Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сард инфляц 9.6 хувьтай гарчээ.
Өөрөөр хэлбэл хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өссөн гэсэн үг юм.
2025 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 9.2 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 9.7 хувиар, барааны бүлгийн үнэ 7.5 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 16.4 хувиар өсжээ.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.9 нэгж хувиар (30.6%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.1 нэгж хувиар (53.2%) тус тус нөлөөлсөн байна.
Нэмж дурдахад 2024 оны арванхоёрдугаар сард инфляц 9 хувьтай гарч байв.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!