KFC брэнд “ДУТУУГАА ДҮҮРГЭ” кампанит ажлынхаа хүрээнд 140м2 бүхий замын 100 гаруй нүхийг дүүргэлээ. Ингэхдээ KFC Mongolia фейсбүүк хуудсаар дамжуулан иргэдээс санал асуулга авч, хамгийн олон санал авсан цэцэрлэг, сургууль, улсын эмнэлгүүд болон нийтийн эзэмшлийн зам талбайн нүхнүүдийг ДҮҮРГЭЖ өгсөн юм.
Бид энэхүү кампанит ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилласаар байна. Санал хүсэлтээ харамгүй илгээсэн хэрэглэгчдэдээ талархал илэрхийлж цаашид ч “ДУТУУГАА ДҮҮРГЭ” кампаит ажлуудад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!