Ирэх тав хоногийн буюу хоёрдугаар сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хоёрдугаар сарын 12, 13-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байж хүйтний эрч сулрах юм байна.
Хур тунадас:
- Хоёрдугаар сарын 13-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
- Хоёрдугаар сарын 14-нд нутгийн хойд хэсгээр,
- Хоёрдугаар сарын 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- Хоёрдугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр,
- Хоёрдугаар сарын 13-нд Алтайн салбар уулсаар,
- Хоёрдугаар сарын 14-нд зарим газраар,
- Хоёрдугаар сарын 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -15...-20 градус,
- Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус,
- Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +4…-1 градус,
- бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!