“Монложистикс Холдинг” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн № 25/ТУЗ/09 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 21.9% хувийг буюу нийт 2,137,637,638.80 (хоёр тэрбум нэг зуун гучин долоон сая зургаан зуун гучин долоон мянга зургаан зуун гучин найман төгрөг наян мөнгө) төгрөгийг, нэгж хувьцаанд 5,40 (таван төгрөг дөчин мөнгө) төгрөгөөр тооцож, нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохоор шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг компанийн 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтооно.
Ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-иардамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр олгохоор шийдвэрлэлээ.
Монложистикс Холдинг ХК (MSE:MLG) 4.8 сая ширхэг хувьцаагаа нэгж бүрийг нь ₮210-өөр үнэлж нээлттэй зах зээл дээрээс эргүүлэн худалдаж авна.
Хувьцаагаа халаасалсны үр дүнд хувьцааны эрэлт нэмэгдэж, арилжааны идэвхжил сайжрах, хувьцааны үнэ тогтвортой байх, өсөх, хөрөнгө оруулалтын сонирхлыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.
Нийт 4,800,000 ихгүй, ширхэг хувьцааг нэг бүрийг нь 210 төгрөг хүртэл үнээр тооцон, нийт 1,008,000,000 төгрөг хүртэл үнийн дүнгээр хувьцааг худалдан авах ажиллагааг хэрэгжүүлнэ.
Хувьцааны эргүүлэн худалдан авалт нь 2025.04.01 - 2025.12.31 өдрийг хүртэл 8 сарын хугацаатай үргэлжилнэ.
Өсөлтийн Цуваанд Хамтдаа!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!