Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд олон улсын жишгийн дагуу IBAN дансны дугаарлалтын системд үе шаттайгаар шилжиж буй билээ. Энэхүү шинэчлэлийн хүрээнд ХААН Банк IBAN дансны дугаарлалтыг өнөөдрөөс үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр харилцагчид банк хоорондын гүйлгээ хийхдээ IBAN дансны дугаар ашиглан гүйлгээ хийх боломжтой болж байгаа бөгөөд 2025 оны 3-р сарын 24-нөөс банк хоорондын бүх гүйлгээ зайлшгүй IBAN дансны дугаараар хийгдэх юм. Харин ХААН Банкны данс хоорондын гүйлгээнд IBAN дансны дугаарыг ашиглах шаардлагагүй.
IBAN гэж юу вэ?
IBAN (International Bank Account Number) нь 20 орон бүхий олон улсын ISO 13616-1, 2 стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн дансны дугаарлалт юм. Энэ нь банк хоорондын гүйлгээний нэгдсэн кодчлолтой систем бөгөөд хүлээн авагчийн улс, банкны дугаарыг агуулдаг.
IBAN дансны дугаар ашиглах давуу талууд:
Албан байгууллагууд мөн IBAN-д бүрэн шилжинэ
ХААН Банкны харилцагч аж ахуйн нэгж байгууллагууд 2025 оны 3-р сарын 16-ны өдрөөс IBAN дансны дугаарлалт руу бүрэн шилжинэ. Иймд харилцагч та бүхэн олон улсын жишиг, шаардлагын дагуу банк хоорондын гүйлгээ хийхдээ IBAN дугаар ашиглаж, шинэ системд хурдтай дасан зохицохыг зөвлөж байна.
IBAN дансны дугаар ашиглах зааварчилгаа
IBAN системийн нэвтрүүлэлт нь зөвхөн технологийн шинэчлэл биш, харин Монгол Улсын банкны салбарыг олон улсын стандартад нийцүүлэн, илүү хүртээмжтэй, найдвартай, хурдан болгох томоохон алхам юм. ХААН Банк энэхүү өөрчлөлтийг харилцагчдадаа хамгийн хялбар, ойлгомжтойгоор хүргэхээр ажиллаж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!